Ал Гор
Ал Гор | |
|---|---|
Албан ёсны хөрөг, 1994 | |
| 45 дахь Америкийн Нэгдсэн Улсын дэд ерөнхийлөгч | |
| Албан тушаал хашсан 1 сарын 20, 1993 – 1 сарын 20, 2001 | |
| Ерөнхийлөгч | Билл Клинтон |
| Өмнөх | Дэн Квайл |
| Дараах | Дик Чэни |
| Теннесси мужаас сонгогдсон АНУ-ын сенатч | |
| Албан тушаал хашсан 1 сарын 3, 1985 – 1 сарын 2, 1993 | |
| Өмнөх | Ховард Бэйкэр |
| Дараах | Харлан Мэтьюс |
| Теннесси мужаас сонгогдсон АНУ-ын Төлөөлөгчдийн Танхимын гишүүн | |
| Албан тушаал хашсан 1 сарын 3, 1977 – 1 сарын 3, 1985 | |
| Өмнөх | Жо Л. Эвинс |
| Дараах | Барт Гордон |
| Сонгуулийн тойрог |
|
| Хувийн мэдээлэл | |
| Төрсөн | Бага Альберт Арнольд Гор 3 сарын 31, 1948 Вашингтон, АНУ |
| Улс төрийн нам | Ардчилсан |
| Эхнэр, Нөхөр | Типпер Айтчесон (г. 1970; сал. 2010) |
| Хүүхэд | 4, Каренна болон Кристин |
| Эцэг, эх | |
| Боловсрол |
|
| Гарын үсэг | |
| Цахим хуудас | Албан ёсны вэбсайт |
| Цэргийн алба | |
| Салбар | Америкийн Нэгдсэн Улсын Арми |
| Цол | с 4 |
| Нэгж | Инженерийн 20-р бригад |
| Тулаан/дайн | Вьетнамын дайн |
Бага Альберт Арнольд "Ал" Гор (Англи: Albert Arnold "Al" Gore, Jr., 1948 оны 3 сарын 31-нд төрсөн) нь ерөнхийлөгч Билл Клинтоны доор ажиллаж байсан, Америкийн Нэгдсэн Улсын 45 дахь дэд ерөнхийлөгч (1993–2001) юм. Тэрээр 2000 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшин өрсөлдөж байсан.
Тэрээр өдгөө зохиолч, бизнесмэн, байгаль орчны зүтгэлтэн болжээ.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Дэд ерөнхийлөгч болохоосоо өмнө Теннесси муж улсыг төлөөлж Төлөөлөгчдийн Танхимын гишүүн (1977–85), Сенатч (1985–93)-аар ажиллаж байгаад 1993 онд дэд ерөнхийлөгч болжээ. 2000 оны ерөнхийлөгчийн сонгуульд Гор олон нийтийн саналаар бол 500,000 гаруй саналын илүүтэйгээр ялалт байгуулсан. Гэвч Сонгогчдын Коллег эцсийн дүнд Бүгд Найрамдах Намаас нэр дэвшсэн Жорж Уокер Бушийг ялуулсан бөгөөд АНУ-ын Дээд Шүүх Бушд 5-4 харьцаагаар ялалт өгсөн Флоридад дахин санал тоолох шийдвэр гаргаж байв.[1] Энэ нь тус улсын ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд Дээд Шүүх оролцсон цорын ганц тохиолдол юм.[2]
Гор Уур Амьсгалын Хамгааллын Эвсэл байгууллагын үүсгэн байгуулагч бөгөөд тэргүүн, Женерэйшн Инвестмэнт Менежмент компанийн үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд захирал, Каррент ТВ-гийн үүсгэн байгуулагдын нэг бөгөөд захирал, Эппл Инк. корпорацийн захирлуудын зөвлөлийн гишүүн Гүүгл корпорацийн ахлах зөвлөхийн албан тушаал хашдаг.[3] Түүнчлэн Дунд Теннесси Мужийн Их Сургууль, Коламбиа Их Сургуулийн Сэтгүүлзүйн Сургууль, Фиск Их Сургууль, Лос-Анжелес дэх Калифорнийн Их Сургуульд зочин профессороор ажилладаг.[3][4][5][6]
Тэрээр Нобелийн энхтайвны шагнал (Уур Амьсгалын Өөрчлөлтийн Засгийн Газар Хоорондын Хэлэлцүүлэгтэй хамт) (2007), Тааламжгүй үнэн номоороо Грэммийн шилдэг уншлагын цомгийн шагнал (2009),[7] Каррент ТВ-гээрээ Праймтайм Эмми шагнал (2007), Вэбби шагнал (2005) зэрэг олон шагнал өргөмжлөл хүртжээ. Гор мөн 2006 онд дэлгэцнээ гарсан, Оскарын шагналт (2007) баримтат кино болох Тааламжгүй үнэн киноны гол дүрд тоглосон. 2007 онд Тайм сэтгүүлийн 2007 оны хүний шалгаруулалтад аман хүзүүджээ.[8]
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Supreme Court of the US (December 12, 2000). "George W. Bush, et al., Petitioners v. Albert Gore, Jr., et al., 531 U.S. 98 (2000)". Cornell Law School. Татаж авсан: June 26, 2010.
- ↑ Klarman, Michael J. (December, 2001). "Bush v. Gore Through the Lens of Constitutional History" (Fee required). California Law Review. 89, No. 6 (6). California Law Review: 1721–1765. Татаж авсан: June 26, 2010.
{{cite journal}}: Check date values in:|date=(help); More than one of|work=and|journal=specified (help) - 1 2 Gore, Al. "Al's Bio". AlGore.com. Татаж авсан: June 26, 2010.
- ↑ Office of Public Affairs (January 25, 2001). "Former Vice President Al Gore to Teach at Columbia's School of Journalism". Columbia News: the Public Affairs and Record Home Page. Columbia University. Татаж авсан: June 26, 2010.
- ↑ Jet staff (February 19, 2001). "Al Gore To Teach At Fisk University—Brief Article". Jet. Эх хувилбараас архивласан: July 9, 2012. Татаж авсан: June 26, 2010.
{{cite news}}: Italic or bold markup not allowed in:|publisher=(help) - ↑ Lee, Cynthia (2001). "Training the Next Community Builders:Gore taps faculty expertise". UCLA Today. Эх хувилбараас архивласан: Тавдугаар сар 16, 2011. Татаж авсан: August 20, 2008.
{{cite web}}: Unknown parameter|coauthors=ignored (|author=suggested) (help) - ↑ "The 51st Annual Grammy Awards Winners List". Category 79: Best Spoken Word Album. Grammy.com. 2008. Эх хувилбараас архивласан: Аравдугаар сар 11, 2010. Татаж авсан: June 26, 2010.
- ↑ Bono (December 19, 2007). "Time Person of the Year 2007 Runners-Up: Al Gore". Time. Эх хувилбараас архивласан: Тавдугаар сар 11, 2010. Татаж авсан: June 26, 2010.
- Ал Гор
- АНУ-ын дэд ерөнхийлөгч
- Энхтайвны Нобелийн шагналтан
- АНУ-ын сенат дахь Теннессийн сенатч
- АНУ-ын төлөөлөгчдийн танхим дахь Теннессийн гишүүн
- АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч
- АНУ-ын Ардчилсан Намын гишүүн
- Иерусалимын еврейн их сургуулийн хүндэт доктор
- Адам Мицкевичийн нэрэмжит Познанийн их сургуулийн хүндэт доктор
- АНУ-ын Урлаг ба Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- АНУ-ын Гүн Ухааны Нийгэмлэгийн гишүүн
- Харвардын их сургуулийн төгсөгч
- Билл Клинтон
- Менежер
- Америкчууд
- 1948 онд төрсөн