Анда
Анда | |
Үндсэн нэр | Монгол бичгийн галигаар Анда |
---|---|
Бусад нэр | Кирилл Монгол үсгээр Анд |
Бүрдсэн газар | Өвөр Монголын Хөх хот |
Дуулдаг хэл | Монгол хэл |
Зах зээл | Хятад, Их Британи, Америк, Австрали, Шинэ Зеланд |
Урсгал | Язгуур урлаг |
Гишүүн | Билигбаатар, Чингэл, Чингэлт, Нарс, Сайханнахиа, Цэцэгмаа, Унь, Өргөн, Өргөн |
Анда (Латин үсгээр Anda, Кирилл Монгол үсгээр Анд) нь Өвөр Монголын морин хуурч, товшуурч, бөмбөрч, хөөмийч, лимбэч, уртын дуучдаас бүрдсэн язгуур урлагийн хамтлаг юм. Анда гэдэг нь анд хэмээх үгийн Монгол бичгээр бичих галиг юм.
Байгуулагдсан түүх
[засварлах | кодоор засварлах]Анда хамтлаг нь 2000 онд Өвөр Монголд өдрөөс өдөрт мартагдаж буй Монгол соёлыг Монгол түмэндээ, ялангуяа Монгол хүүхэд багачууддаа түгээн дэлгэрүүлэхээр байгуулагджээ. Чингэхдээ тус хамтлаг ард олны дунд мартагдаж буй хуучны дуу, аязуудыг Ар, Өвөр Монголоос эрэн хайн сэргээн дуулж, хөгжимдөхийн сацуу өөрсдөөн бас ая дуу бичиж тоглодог байна. Хамтлагийн гишүүдийн ихэнхи нь малчин гэр бүлд төрж өссөн бөгөөд хөгжмийн сургуульд суралцаж байхдаа бие биетэйгээ танилцан нөхөрлөж улмаар хамтлаг байгуулсан байна.
Гишүүд
[засварлах | кодоор засварлах]Анх байгуулагдсанаас хойш хамтлагийн бүрэлдэхүүнд бага сага өөрчлөлт гарсан бөгөөд одоогийн байдлаар дараах гишүүдтэй байна.
Нэр | Яс угсаа, төрсөн нутаг | Хамтлаг дахь үүрэг | Нэмэлт тайлбар |
---|---|---|---|
Билигбаатар | Улаанхад,Хишигтэн хошуу | Уртын дуучин | Моринд эрэмгий, Малчин гэр бүлд өссөн. |
Чингэл | Улаанхад,Онниуд хошуу | Цохилуур хөгжимчин, Лимбэчин, Хөөмийч | Малчин гэр бүлд өссөн. |
Чингэлт | Улаанхад,Ар хорчин хошуу | Морин хуурч | Хөгжим Бүжгийн Коллеж-д сурж төгссөн. |
Нарс | Улаанхад,Хорчин хошуу | Морин хуурч, Хөөмийч, Гитарчин | Хөх хотод хөгжмийн сургалт явуулдаг. Малчин гэр бүлд өссөн. |
Сайханнахиа | Жирэм аймаг | Хоолой (вокал), Товшуурчин, Хөөмийч, Морин хуурч | Өвөр Монголын шилдэг эмэгтэй морин хуурчаар шалгарч байсан |
Цэцэгмаа | Буриад, Хөлөнбуйр | Уртын дуучин | Өвөр Монголын хөгжим бүжгийн чуулгын дуучин |
Унь | Улаанхад,Ар хорчин хошуу | Товшуурчин, Хөөмийч, Морин хуурч | Өвөр Монголын хөгжим бүжгийн чуулгын хөгжимчин |
Өргөн | Улаанхад,Ар хорчин хошуу | Хоолой (вокал), Морин хуурч | Малчин гэр бүлд өссөн. |
Өргөн | Улаанхад,Ар хорчин хошуу | Бөмбөрчин | Морин хуур, гитар, төгөлдөр хуур тоглодог. |
- Хамтлагт Өргөн хэмээх нэртэй амьдаа нар байдаг.
Гадаад зах зээл
[засварлах | кодоор засварлах]Анда хамтлаг 2011 оноос хойш жил бүр Их Британи, Америк, Австрали, Шинэ Зеланд улсуудын олон хотуудаар аялан тоглолт хийн Монгол соёлоо сурталчилж байна.