Андерс Бардаль

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Андерс Бардаль
тамирчны тухай
Төрсөн өдөр1982 оны 8 сарын 24 (1982-08-24) (35 настай)
Төрсөн газарНорвеги, Стейнхьер
Улс, орон НорвегиНорвеги Норвеги
Өндөр1.86 м

Андерс Бардаль (норв. Anders Bardal, 1982 оны наймдугаар сарын 24-нд Стейнхьер хотод төрсөн) нь Норвегийн цанын харайлтын эрэгтэй тамирчин юм. 2001 оноос уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож эхэлсэн тэрээр 2011-2012 оны улирлын Дэлхийн цомд түрүүлж байсан билээ. Солт-Лэйк Сити, Ванкувер болон Сочийн гурван олимпт оролцсон бөгөөд Ванкуверт багийн төрлөөр хүрэл, Сочид ганцаарчилсан 90 метрийн төрөлд мөн хүрэл медаль хүртэж байсан. Үсрэлтийн хувийн дээд үзүүлэлтээ 2011 онд 220 метр харайн тогтоосон.

Эшлэл[засварлах | edit source]

Холбоос[засварлах | edit source]