Jump to content

Андрей Миронов

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Андрей Миронов
ТөрсөнАндрей Александрович Менакер
(1941-03-08)3 сарын 8, 1941
ЗХУ, ЗСБНХОУ, Москва
Нас барсан8 сарын 16, 1987(1987-08-16) (46 насалсан)
ЗХУ, ЗСБНЛатви Улс, Рига
Мэргэжилжүжигчин
Эхнэр (нөхөр)Екатерина Градова
Лариса Голубкина
Албан ёсны цахим хуудас

Андрей Миронов (орос. Андрей Александрович Миронов; 1941 оны 3 сарын 8-нд Москвад төрж, 1987 оны 8 сарын 16-нд Ригад нас барсан) - Зөвлөлт Оросын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар цолтой Зөвлөлтийн тайз, дэлгэцийн болон эстрадын алдартай жүжигчин, телевизийн хөтлөгч байв. Тэрээр Эрдэнэ нуусан гар, Машинаас болгоомжил, Арван хоёр сандал зэрэг Зөвлөлтийн сор болсон кинонуудад гол дүр бүтээжээ. А.Миронов мөн алдартай эстрадын дуучин байсан.

Түүний эцэг Александр Менакер, эх Мария Миронова нар зөвлөлтийн алдартай хошин шогийн хослол байжээ.

Дунд сургуулийн 9-р ангид байхдаа сургуулийнхаа театрын студид, дараа нь Хүүхдийн төв театрын студид элсэн орсон. 1958 оны зун тэрээр сургуулиа төгсөөд Е.Вахтанговын театрын дэргэдэх Борис Щукиний нэрэмжит сургуульд элсэн орж И.Рапопортын ангийг 1962 онд төгссөн байна.

Сургуулиа онц төгсөөд Москвагийн Хошин шогийн театрын бүрэлдэхүүнд орж 25 жил ажилласан. Энэ тайзан дээрх анхны дүр нь Андрей Крюковын найруулсан, Олег Стукаловын жүжгээс сэдэвлэсэн "Өдөрт 24 цаг" жүжгийн Гарикийн дүр байв. Театр дахь анхны алхмаасаа Миронов идэвхтэй, бие даасан байдлаараа онцлог байсан гэдэг.

1966 оны 5-р сарын 12-нд тэрээр Эльдар Рязановын "Машинаас болгоомжил" хэмээх шинэ кино нээлтээ хийсэн бөгөөд энэ нь гадаадын кино наадмаас олон шагнал хүртсэн юм. Уг кинонд Миронов Дима Семицветовын дүрд тоглож ур чадвараараа баяжуулах чадвартай жүжигчин гэдгээ харуулсан. Мироновын дүр нь туслах дүр байсан ч шүүмжлэгчид түүний ажлыг онцолж байжээ.

1967 оны 8-р сарын 18-нд Александр Островскийн "Ашигтай ажил" жүжгийн нээлт болж, Миронов гол дүр Жадовын дүрд тоглов. Энэхүү бүтээл нь театрын алдартай үйл явдал болж, мөнхийн асуудлуудыг хөндсөн жүжгийн баатар "худалгүй амьдрах" гэж оролдсон боловч бүтэлгүйтдэг юм.

1974 оны 3-р сарын 18-нд "Орос дахь италичуудын адал явдал" инээдмийн кино нээлтээ хийж уг кинонд Миронов цагдаагийн ахмад Васильевын дүрд тоглосон бөгөөд түүнд үнэт зүйлсийг гадныхан хилээр гаргахаас урьдчилан сэргийлэх үүрэг хүлээсэн юм. "Жуулчин" италичуудын хувьд тэрээр нийтэч, их тусч "Интурист"-ын хөтөч болж тоголдлог.

Тэрээр 1987 оны 8-р сарын 14-нд Рига хотын Латвийн үндэсний дуурийн театрт жүжигт тоглож байхдаа тайзан дээр ухаан алдан унаж, тархинд цус харавсан гэдэг оншилгоотой ухаан оролгүй байсаар хоёр хоногийн дараа 1987 оны 8-р сарын 16-ны өдрийн 5:35 цагт эмнэлэгт 46 настайдаа нас баржээ. Түүний шарилыг 1987 оны 8-р сарын 20-нд Москва хотын Ваганковын оршуулгын газар нутаглуулжээ.

 Commons: Андрей Миронов – Викимедиа зураг, бичлэг, дууны сан