Jump to content

Андрей Михневич

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Андрей Михневич

Андрей Михневич 2007 оны ДАШТ-ий үеэр

Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс:  Беларусь
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрАндрей Анатольевич Михневич
Төрсөн огноо (1976-07-12) 7 сарын 12, 1976 (49 настай)
Төрсөн газарБабруйск
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл медаль – гуравдугаар байрБээжин 2008Бөөрөнцөг түлхэлт
Дэлхийн АШТ
Алтан медаль – нэгдүгээр байрПарис 2003Бөөрөнцөг түлхэлт
Хүрэл медаль – гуравдугаар байрОосака 2007Бөөрөнцөг түлхэлт
Танхимын ДАШТ
Мөнгөн медаль – хоёрдугаар байрМосква 2006Бөөрөнцөг түлхэлт
Мөнгөн медаль – хоёрдугаар байрДоха 2010Бөөрөнцөг түлхэлт
Европын АШТ
Мөнгөн медаль – хоёрдугаар байрГётеборг 2006Бөөрөнцөг түлхэлт
Алтан медаль – нэгдүгээр байрБарселона 2010Бөөрөнцөг түлхэлт

Андрей Анатольевич Михневич (белар. Андрэй Міхневіч, Орос: Андрей Анатольевич Михневич; 1976 оны 7 сарын 12-нд Бабруйскт төрсөн) нь Беларусийн бөөрөнцөг түлхэлтийн тамирчин юм. Хувийн дээд амжилт болох 22.09 метрийн амжилтаа 2010 онд үзүүлсэн. Тэрээр улсынхаа танхимын АШТ-ий үеэр 21.81 м шидэж, Беларусийн дээд амжилт тогтоожээ[1].

Тэрээр олон улсын тэмцээнүүдэд 1999 оноос оролцож эхлэн, 2000 оны зуны олимпод оролцож, олимпын дэвжээнд анх хүчээ сорьсон байна. Гэвч 2001 онд сэргээшийн шинжилгээнд унаж, 2 жилээр эрхээ хасуулсан бөгөөд эргэж ирэнгүүтээ 2003 оны хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлжээ. Михневич 2004 оны Афины олимп, 2005 оны ДАШТ-д шагналын тавцанд гарч чадаагүй.

2006 оноос формондоо орж, Хөнгөн атлетикийн танхимын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Европын АШТ-ээс тус тус мөнгөн медаль зүүжээ. Улмаар 2007 оны ДАШТ, 2008 оны Бээжингийн олимпоос хүрэл медаль хүртсэнээр олимпын медальтнуудын эгнээнд багтсан байна.

Түүний эхнэр Наталья Михневич мөн ижил бөөрөнцөг түлхэлтийн тамирчин бөгөөд Бээжингийн олимпын мөнгөн медальтай.

Хувийн дээд амжилт

[засварлах | кодоор засварлах]
Төрөл Амжилт (м) Газар Огноо
Бөөрөнцөг түлхэлт (задгай талбай)22.09Минск, Беларусь2010 оны 7 сарын 14
Бөөрөнцөг түлхэлт (танхим)21.81Могилев, Беларусь2010 оны 2 сарын 12
  • ОУХАХ-ны сайт дахь профилиос авав.
  1. Dubitski, Mikhail (2010-02-14). Ostapchuk blasts 21.70m Shot Put heave in Mogilev. IAAF. Retrieved on 2010-03-23.