Апеннины нуруу

(Апеннины хойг-с чиглүүлэгдэв)
Апеннины нуруу
Ноён оргил Корно Гранде (2912 м с.л.м.)
Газар орон Итали, Сан-Марино
Солбицол 42° У, 14° ЗКоординат: 42° У, 14° З
Төрөл Атираат нуруу
Чулуулгийн нас Альпийн цэгцрээ

f

Европ тивийн өмнөд хэсэг, Газар дундын тэнгист түрж орсон Апеннин гэх томоохон хойг байдаг. Апеннины нуруунаас ялгаж Апеннины хойг гэж тодорхой хэлсэн нь дээр. Тэгэхдээ Итали орныг тээн оршдогоос нутгийнхан нь Италийн хойг (Итали: Penisola Italiana) гэсэн утгаар нэрийддэгийг санахад илүүдэхгүй юм. Хойг дээр мөн Ватикан, Сан-Марино зэрэг тусгаар улс бий.

Хойгуураа Паданы тал газар, баруун талаараа Тиррений тэнгис, зүүн талаараа Адриатын тэнгис, өмнөд талаараа Ионы тэнгист тулдаг 1100 км урт, баруунаас зүүнш 130 — 300 км өргөн, бүхэлдээ 149 мянган км² талбайг уг хойгт хамааруулдаг.

Хойгийн үндсэн биед түүнд нэрээ өгсөн Апеннины нуруу сунан тогтсон. Идэвхтэй галт уулс олон байж, их бага газар хөдөлсөөр байдаг. МЭӨ 79 онд Везувийн галт уул дэлбэрч Ромын Помпей зэрэг хэдэн хотыг газрын хөрснөөс арчиж байв.

Хойгийг дээрээс нь харвал түрийтэй гутал шиг хэлбэртэй, түүнийг ч батлаад зарим хэсэг, салбар хойгуудийг өлмий (Калабри), өсгий (Саленто), өргөс (Гаргано) гэж хочилдог.

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Апеннины нуруу – Викимедиа дуу дүрсний сан