Jump to content

Арсайн гол

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Арсайн гол
ЭхХорьдол Сарьдагийн нуруу, Ямаат уул
АдагДархадын Хотгор, Цагаан морьт нуур
Усаа цуглуулдаг орнууд Монгол (Хөвсгөл)
Урт115км
Эхийн өндөр2480м
Урсац1м³/сек

Арсайн гол Хорьдол Сарьдагийн нурууны салбар Ямаатын уулын баруунаас 2480м өндрөөс эх авч, 2200м өндөртэй Тэхт Цагаан Нохойтын нурууны урдуур, Арцатын нурууны араар ой модон дундуур урссаар, Рэнчинлхүмбэ сумын төвийн хойд талын Товго толгойн араар гарч 115км урсан Дархадын хотгорын Цагаан морьт нууранд цутгана.

Голын голдирол чулуутай, өргөн дунджаар 15м, гүн 0.5м, урсгалын хурд 1.0м/сек.

Арсайн голд том жижиг 53 гол горхи цутгадаг. Том цутгалууд нь Дээд хэм гол, Дунд хэм гол, Ямаатын гол, Монголын яст гол, Бага цагаан гол, Их цооргонт гол, Сайхан гол, Их Цагаан гол, Ар Хар усны гол, Ар Хачимын гол, Их хар гол, Усан хужиртын гол, Бага хар гол, Өвөр Хорьдолын гол зэрэг болно.

Голын эхээс Өвөр Хорьдолын голын уулзвар хүртэл, хур бороотой үед усаар тэжээгддэг 30км урт, 1км хүртэл өргөнтэй Арсайн сайр байдаг.

Монгол орны хамгийн өндөр хүрхрээ болох Арсайн хүрхрээ нь Хорьдол Сарьдагийн нурууны зүүн урд биеэс 70м өндрөөс буудаг. Арсайн хүрхрээний ус мөн Арсайн голд нийлнэ. Уг хүрхрээ нь байнгын урсгалгүй, хур тунадас багатай жилд тасалддаг. Арсайн хүрхрээ нь Рэнчинлхүмбэ сумын төвөөс 100 километрийн зайтай.

Сав газрын захиргаа

[засварлах | кодоор засварлах]

Дэлгэрмөрөн-Шишхэд голын сав газар нь 2 аймгийн 16 сумын нутаг дэвсгэрийг хамран нийтдээ 43686.3 км2 талбайг эзэлж байна. Сав газар нь Монгол орны хойд хэсэгт өндөр уулын бүсэд оршиж, физик газар зүйн хувьд Хангай, Хэнтийн уулт их мужийн Хөвсгөлийн уулс хэсэгт хамаарагдана.