Jump to content

Ато Болдон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ато Болдон

Ато Болдон (зүүн гар талд нь) Сиднейн олимпын үеэр

Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс:  Тринидад ба Тобаго
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрАто Жабари Болдон
Төрсөн огноо1973 оны 12 сарын 30
Төрсөн газарПорт-оф-Спэйн
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл медаль – гуравдугаар байрАтланта 1996100 м
Хүрэл медаль – гуравдугаар байрАтланта 1996200 м
Мөнгөн медаль – хоёрдугаар байрСидней 2000100 м
Хүрэл медаль – гуравдугаар байрСидней 2000200 м
Дэлхийн АШТ
Хүрэл медаль – гуравдугаар байрГётеборг 1995100 м
Алтан медаль – нэгдүгээр байрАфин 1997200 м
Хүрэл медаль – гуравдугаар байрЭдмонтон 2001100 м
Мөнгөн медаль – хоёрдугаар байрЭдмонтон 20014x100 м
Пан Америкийн наадам
Мөнгөн медаль – хоёрдугаар байрСанто-Доминго 20034x100 м

Ато Жабари Болдон (Англи: Ato Jabari Boldon, 1973 оны 12 сарын 30-нд төрсөн) нь Тринидад ба Тобагогийн хөнгөн атлетикч, олимпын 4 медальтай тамирчин юм. Ойрын зайн гүйгчдээс түүнээс гадна Фрэнки Фредерикс, Карл Льюис нар л хувийн төрлөөр олимпын 4 медаль зүүж түүхэн үлдсэн байдаг. Түүний 50, 60, 100, 200 метрийн гүйлтийн хувийн дээд амжилт нь харгалзан 5.64, 6.49, 9.86, 19.77 секунд бөгөөд бүгд улсынхаа дээд амжилт болно.

Хөнгөн атлетикийн замналаа дуусгасны дараа тэрээр 20062007 онд сөрөг хүчин болох Үндэсний Нэгдсэн Конгрессийг төлөөлж Тринидад ба Тобагогийн парламентад сууж байсан Сенатор байсан. Өдгөө Си-Би-Эс, Эн-Би-Си Спортс телевизүүдэд хөнгөн атлетикийн тоймчийн ажил эрхэлж буй.

 Commons: Ato Boldon – Викимедиа зураг, бичлэг, дууны сан