Бадамсүмбэрэлийн Банзрагч
Бадамсүмбэрэлийн Банзрагч | |
Бүтэн нэр | Бадамсүмбэрэлийн Банзрагч |
---|---|
Төрсөн он | 1940 он |
Төрсөн газар | Архангай аймаг, Цахир сум |
Яс үндэс | монгол үндэстэн |
Улс орон | Монгол (БНМАУ → МУ) |
Төгссөн нь | МУИС-ын Физикийн сургууль (1962) |
Ажил үйл | багш |
Алдар цол | |
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон (1988) Монгол улсын гавьяат багш (1993) Ардын Багш (2011) |
Бадамсүмбэрэлийн Банзрагч нь (Архангай аймгийн Цахир суманд 1940 онд төрсөн), Монгол Улсын Ардын багш, Гавьяат багш.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Монгол Улсын Ардын багш Банзрагч нь 1940 онд Архангай аймгийн Цахир сумын Хутаг-Өндөр хэмээх газар ард Бадамсүмбэрэлийн ууган хүү болон мэндэлжээ. 1950 онд Цахир сумын бага сургуулийн 4-р анги, 1958 онд Тариат сумын арван жилийн сургуулийн 10-р анги төгсчээ. МУИС-ийн физикийн ангид элсэн суралцаж, 1962 онд физикийн багшийн мэргэжлээр төгсөөд, Архангай аймгийн Эрдэнэмандал, Цахир, Хангай, Тариат, Эрдэнэбулган сумдад нийт 43 жил багшилжээ. Б.Банзрагч багш өөрийн мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхийн тулд байнга хичээн ажиллаж, ном сурах бичиг зохион, түгээн дэлгэрүүлж, сурган хүмүүжүүлэх уншлага болон багш нарын ур чадварын уралдаанд тогтмол амжилттай оролцож, цаг үеэ мэдрэн, ямагт шинийг эрэлхийлж, ирээдүйг харж ажилладаг бүтээлч “Зөвлөх багш” байлаа.
Шагналууд
[засварлах | кодоор засварлах]- 1974 онд Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан
- 1988 онд Хөдөлмөрийн хүндэт медаль”
- 1988 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
- 1993 онд Монгол улсын гавьяат багш цол
- 2011 онд Монгол улсын ардын багш цол