Байгалийн шинжлэх ухаан
Байгалийн шинжлэх ухаан гэдэг нь байгалийн хуулиудыг танин мэдэх замаар ертөнцийн тухай судалдаг шинжлэх ухаануудын ерөнхий нэр юм. Байгальд хамаарагдах хэд хэдэн обьект буюу тусагдахуун хүлээж авдаг байгалийн жам ёсны тодорхой юм үзэгдэлд эрдэм шинжилгээ дүгнэлт хийдэг. Байгаль дахь юм үзэгдлийг ашиглах боломж болон мэргэжлийн хэмжээнд харьцуулах нь шинжлэх ухаан аль эсвэл мэдлэг ухаан юм. Жишээлбэл: Биологийн шинжлэх ухаан болон фикикийн шинжлэх ухаан зэрэг юм. Математикийн шинжлэх ухаан болон физологийн шинжлэх ухаан зэрэг нь хийсвэр зүйл бөгөөд нөгөөтэйгүүр онолд суурилсан шинжлэх ухаанууд өөр хоорондоо ялгагдан хэрэглэгддэг. Шинжлэх ухааны арга барилаас илүүтэйгүүр ердийн байгаль ертөнцийн жам ёсоор замчлагдан бидний оршин амьдарч буй байгаль бүрэлдэн бий болох, байгаль дээр явагдаж байгаа ямар нэгэн үйл явцыг эрдэмтэн судлаачид ойлгон тайлбарлаж тэмдэглэх үйл явц нь судалгаа шинжилгээний ерөнхий нэр юм. Товч тайлбар: Байгалийн шинжлэх ухаан гэж хэлэх үед Байгаль гэдэг бол үндсэндээ хүн төрөлхтөний бүтээсэн хиймэл зүйл биш юм. Том зүйлээс эхлүүлээд жижиг хэсгээс бүрдэн ертөнц үүсдэг бөгөөд биологийн хувьд ч тэр хүн төрөлхтөн ч багтаж байдаг. Хүн төрөлхтөний үүсгэн бий болгосон нийгэм, соёлыг (Соёл урлаг, утга уран зохиол, хууль дүрэм, тогтсон хэм хэмжээ, ёс суртахуун) харьцуулж үзвэл бидний оршин амьдарч буй байгаль орчинтой нягт холбоотой юм. Шинжлэх ухаан, техникийн дэвшил хөгжихийн зэрэгцээгээр байнальд үйлчлэх нөлөөлөл улам бүр ихэссээр байна. Орчин үед хүн төрөлхтөний өмнө эрчим хүч болон эд зүйл хувиран өөрчлөх, орон байраа солих шинэ арга замууд нээгдэж байгаа ч энэ нь нийгэм ба байгалийн хооронд өөрчлөлт явуулж амьд биетэд хортой нөлөөтэй бодисууд байгальд улам ихээр орсоор байна. Ийм учраас улам их өргөн хүрээг хамарч буй эдгээр өөрчлөлтүүд, түүний үйл явцыг байгалийн шинжлэх ухаан нарийвчлан судалдаг. Орчин үед байгалийн систем болон нөөцийг ашиглахад шинжлэх ухаан техникийн дэвшил дээр үндэслэгдэн шинэ хэлбэрт орох шаардлагатай болсон. Хүрээлэн буй орчин гэдэг нь Байгаль хамгаалал гэдэг ойлголттой харьцуулбал нилээд өргөн утгыг илэрхийлдэг. Байгаль гэдэгт зөвхөн бодитоор бий болсон зүйлийг хамруулдаг бол хүрээлэн буй орчинд хүний гараар бий болгосон дүр төрх буюу хот, цэцэрлэг, усан сан, аж үйлдвэрийн цогцолборууд хамаарагдана. Иймд байгаль хамгаалал гэсэн ойлголт нь улам өргөн хэрэглэгддэг. Мөн хүрээлэн буй орчин гэсэн ойлголт обьект субьектттэй шууд холбоотой гадны орчин. Бас хүн ба түүний аж ахуйн үйл ажиллагаанд нөлөөлдөг нийгмийн орчин юм.