Jump to content

Бакугийн метро

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бакугийн метро
Үндсэн мэдээлэл
Улс  Азербайжан
Хот Баку
Нээгдсэн 1967 оны 11 сарын 6
Шугам 3
Замын урт 40,3 км
Зогсоолын тоо 27
Ашиглалт
Хамгийн богино
давтамж
3 минут
Зорчигч 629.315 сая/өдөр (2019 он)
229,7 сая/жил (2019 он)[1]
Тээврийн хэрэгсэл 228 (81-717/714,
81–760B/761B/763B)
Царигийн өргөн 1520 мм
Цахилгааны систем 825 V =

Бакугийн метро (азе. Bakı Metropoliteni) нь 2022 оны байдлаар 3 шугам, 27 өртөөтэй бөгөөд нийт урт нь 40,7 км. 1967 оны 11 сарын 6-нд нээгдэж, 11-р сарын 25-нд ашиглалтад орсон.[2] Баку хот дагуул хотуудын хамт 2018 оны байдлааар 2 сая 260 мянган хүн амтай байсан.

1932 онд Баку хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний анхны хувилбаруудад метро барихаар төлөвлөж байжээ. Зураг төсөл, барилгын ажлыг эхлүүлэх албан ёсны баримт бичиг нь 1949 онд ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн шийдвэрээр гарч, мөн ондоо Зам тээврийн яам баталж байжээ. Метро барих нь Баку хотын зорчигч тээврийн үйл ажиллагааг эрс сайжруулах хамгийн оновчтой арга хэмжээ гэж хүлээн зөвшөөрч байжээ.

1951 онд Баку метро барих эхний шатны техникийн төслийг баталж, арван станцтай нийт 12.29 км урт, хоёр шугам барихаар тусгасан байна. Мөн онд барилгын ажил эхэлсэн бөгөөд 1953 оны 9-р сар хүртэл үргэлжлээд барилгын гидрогеологийн нөхцөл байдал, санхүүжилтийн асуудлаас болж түр зогссон. 1960 онд барилгын ажил сэргэсэн байна.

  1. "Metrodan istifadə edənlərin sayı artıb" [The number of subway users increased] (азербайжан хэлээр). Baku. Azerbaijan State News Agency (AZƏRTAC). 2019-01-21. Архивласан огноо 2019-08-19. Татаж авсан: 2019-08-20.
  2. "Baku Metro" (англи хэлээр). UrbanRail. 2022.
 Commons: Бакугийн метро – Викимедиа дуу дүрсний сан