Jump to content

Баодин чөлгөө

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Баодин чөлгөө (хятадаар:保定路; пиньинь:Bǎodìng lù) бол Юань улсын Төв бичгийн мужийн шууд захиргаанд байсан нэгэн чөлгөө юм. 1275 онд хуучин Алтан улсын Шүньтянь чөлгөөний нэрийг Баодин чөлгөө болгон өөрчилж, Чинюань шяньд төвлөрүүлсэн. Энэ нь одоогийн БНХАУ-ын Хэбэй мужийн Тайхан нурууны зүүн, Жүлун гол, Тан гол, Жюма голын дундах нутаг, мөн Диншинь, Шиньчөн, Шюнь шянь, Шэньзө, Шэнь шянь, Зөлү, Баодин хот гэх мэтийн нутгийг хамран оршиж байв. 1368 онд Мин улсын цэрэгт эзлэгдсэний дараа Баодин фу болгов.