Jump to content

Батжаргалын Энх-Амгалан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Батжаргалын Энх-Амгалан
Хувийн мэдээлэл
Төрсөн огноо (1984-10-07) 10 сарын 7, 1984 (41 настай)
Алдар цол
Бөхийн цолАймгийн заан
Аймгийн заан2017
Аймгийн начин2011

Батжаргалын Энх-Амгалан нь Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, Үндэсний бөхийн аймгийн заан цолтой Бөх Билэгт дэвжээний бөх. Архангай аймгийн Жаргалант сумын наадамд 3 удаа түрүүлсэн.

Улсын наадмын дэвжээнд

[засварлах | кодоор засварлах]
  • Тулгар төрийн 2223, Их Монгол улсын 808, ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат аймгийн начин Н.Бямбацогтоор нэг давж хоёрын даваанд Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат улсын заан М.Өсөхбаярт өвдөг шороодсон.
  • Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан сумын харьяат аймгийн начин Д.Аззаяад өвдөг шороодсон.

Аймгийн наадмын дэвжээнд

[засварлах | кодоор засварлах]
д\д Амжилт Бөхийн тоо
2011 Архангай аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Аймгийн начин" цол хүртсэн. 256
2017 Багануур хотын баяр наадамд тав давж шөвгөрөн начин цолоо баталж "Нэмэх" чимэг хүртсэн. 256 Архангай аймгийн баяр наадамд долоо давж үзүүрлэсэн "Аймгийн заан" цол хүртсэн. 256