Бахим амуулай
Appearance
Бахим амуулай | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Gelochelidon nilotica (Gmelin, 1789) |
Бахим амуулай, Gelochelidon nilotica, урьд Sterna nilotica , нь Sternidae овгийн шувуу юм. Энэ шувуу нь өмнөд Европ (мөн маш цөөн тоогоор Герман , Данид), зүүн Азийн сэрүүн бүс, Хойд Америк, Өмнөд Америк болон Австралид нутаглана. Газарзүйн бүсээс шалтгаалан хэмжээ, өд сөдний зүс нь ялгаатай байна.
Бахим амуулай олноор сүрэглэн нуур цөөрөм, намаг, далайн эрэг хөвөөгөөр амьдарна. Газар үүрээ засаж, 2-5 өндөг гаргадаг.
Гадаад төрх
[засварлах | кодоор засварлах]Биеийн урт нь 38 см, далавчаа дэлгэхэд 95 см юм. Зуны улиралд толгойн ар хэсэг нь хар, нуруун хэсэг нь цайвар саарал, өвөр тал нь цагаан байна. Өвөл болоход толгойн арын хар өд нь алга болж, нүдний орчимд жаахан хар үлддэг.
Тэд шавьж, загас, хавч болон хоёр нутагтан, жижиг хөхтөнөөр хооллоно.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- Bridge, E. S.; Jones, A. W. & Baker, A. J. (2005): A phylogenetic framework for the terns (Sternini) inferred from mtDNA sequences: implications for taxonomy and plumage evolution. Molecular Phylogenetics and Evolution 35: 459–469. PDF fulltext
- Collinson, M. (2006). Splitting headaches? Recent taxonomic changes affecting the British and Western Palaearctic lists. British Birds 99(6): 306-323.
- Harrison, Peter (1988): Seabirds (2nd edition). Christopher Helm, London ISBN 0-7470-1410-8
- National Geographic Society (2002): Field Guide to the Birds of North America. National Geographic, Washington DC. ISBN 0-7922-6877-6
- Olsen, Klaus Malling & Larsson, Hans (1995): Terns of Europe and North America. Christopher Helm, London. ISBN 0-7136-4056-1
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах] Commons: Gelochelidon nilotica – Викимедиа дуу дүрсний сан
Викизүйлд Gelochelidon nilotica-тай холбоотой мэдээлэл байна. |