Баян Кули
Харагдац
| Баян Кули | |
|---|---|
| Баруун Цагадайн улсын хан | |
| Баруун Цагадайн улсын хан | |
| Хаанчлал | 1348-1358 |
| Өмнөх | Данишменж |
| Залгамжлагч | Шах Төмөр |
| Өнгөрсөн | 1358 он Цагадайн улс |
| Гэр бүл | Хиад Боржигин |
| Династи | Цагадайн улс |
| Эцэг | Сургату |
Баян Кули нь 1348-1358 оны хооронд Цагадайн улсын Мавернахрстаны хаан байсан. Гэхдээ засгийн бодит эрх мэдэл Караунасын эмир Казаганд байжээ. Тэр бол Дува ханы хүү Сургатугийн хүү юм.[1]
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр 1346 онд Караунасын эмир Казагань өөрийн эзэн хаан Казаныг хороож төрийн эрхийг булаан аваад Өгэдэйн угсааны Данишменжийг Цагадайн улсын хан болгожээ. 1348 онд дахин түүнийг түлхэн унагааж, 1348 онд Цагадайн угсааны Баян Кулиг хан болгожээ. Гэхдээ тэрээр зөвхөн баруун хэсгийн Мавернахер нутгийн нэр төдий эзэн байсан юм. 1358 онд Казагань эмир алуурчинд алагдаад, түүний хүү Абдуллах нь эмир болсон. Энэ явдлын дараа Баян Кулиг хороож, Шах Төмөр гэх хүнийг хан болгосон. Баян кули ханы бунхан нь Бухар хотод байдаг.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]| Өмнөх Данишменж хан |
Мавернахер улсын хан 1348-1358 |
Дараах Шах Төмөр |
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Biran, Michal (2023). The Cambridge history of the Mongol empire (Англи хэлээр). Vol. 1. Cambridge: Cambridge University press. х. 349, 360.