Jump to content

Данишменж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Данишменж
Баруун Цагадайн улсын хан
Баруун Цагадайн улсын хан
Хаанчлал1346-1346
ӨмнөхКазань хан
ЗалгамжлагчБаян Кули
Өнгөрсөн1348 он
Цагадайн улс
Гэр бүлХиад Боржигин
ДинастиЦагадайн улс
ЭцэгХайду

Данишменж нь зөвхөн Цагадайн улсын баруун нутаг Мавереннахр орчмын нутгийг захирч байсан хан юм. Тэр бол Өгэдэй хааны ураг дотроос тус улсын хан болсон 2 дахь язгууртан байжээ. 1346 онд Мавереннахр хавийн нутгийг эрхшээж байсан Казаган эмир өөрийн эзэн Казань ханыг хороож, Өгэдэй хааны ургаас түүнийг түр зуурын тоглоомын хан болгож, өөрөө бүх эрх мэдлийг булаан авсан ч, Казаган эмирийг эсэргүүцсэн Цагадайн улсын зүүн хэсгийн хагас нүүдэлчин Дуглат аймгийн монгол ноёд язгууртнууд Эсэнбөх ханы хүү Төглөгтөмөрийг хан өргөмжлөж, тэмцэл өрнүүлснээр Цагадайн улс баруун, зүүн хоёр хэсэгт хуваагдсан. Хоёр жилийн дараа 1348 онд Данишменж ханыг хороогоод Дува ханы удам Баян Кулиг хан болгожээ.

Өмнөх
Казань хан
Цагадайн улсын хан (Казаган эмирийн утсан хүүхэлдэй)
1346-1348
Дараах
Баян Кули хан