Jump to content

Белосток

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Белосток
Białystok
Хоч: 
Versailles of Podlachia[1]
Умардын Манчестер[2]
Белосток, Польш
Белосток
Белосток
Солбицол: 53°08′07″N 23°08′44″E / 53.13528°N 23.14556°E / 53.13528; 23.14556Солбицол: 53°08′07″N 23°08′44″E / 53.13528°N 23.14556°E / 53.13528; 23.14556
Улс Польш
Муж Подласки
тойрогхотын тойрог
Байгуулагдсан1437
Хотын эрх1692
Дүүрэг29 дүүрэг
Засаг захиргаа
  Хотын даргаТадеуш Трусколяски[4] (PO)
Газар нутаг
  Нийт102.13 км2 (39.43 бээр2)
Хамгийн өндөр цэг
175 м (574 фут)
Хамгийн нам цэг
118 м
Хүн ам
 (2021 оны 12 сарын 31)
  Нийт295,683 (10-т)[3]
  Нягтрал2,902/км2 (7,520/бээр2)
Иргэдийн нэршилБелостокчууд
Цагийн бүсUTC+1 (ТЕЦ)
  Зун (ЗЦ)UTC+2 (ТЕЗЦ)
Шуудангийн код
15-001-аас 15-999 хүртэл
Бүсийн дугаар+48 85
Мужийн замBI
Хурдны зам
Вэб сайтwww.bialystok.pl

Белосток (пол. Białystok [bʲaˈwɨstɔk] сонсох) нь Польшийн Подласки мужийн төв бөгөөд тус мужийн цорын ганц том хот юм.

Тус хот нь түүхийн жимийг олон хэлтнээр дамжин иржээ. Хот байгуулагдсанаас дэлхийн хоёрдугаар дайныг хүртэл хүн амын дийлэнхийг еврейчүүд бүрдүүлж байв[5][6]. 19-р зууны дундаас 20-р зууны эхэн үеийг хүртэл германчууд нэлээд ихээр амьдарч байв. Харин өнөөдөр цагаан оросууд тус хотын хүм амын ихэнхийг бүрдүүлдэг байна.

Белосток нь үржил шимт хөрс бүхий газар оршдог. 19-р ба 20-р зуунд энэ хот машин үйлдвэрлэл, цахилгаан-, металл-, шар айрагны аж үйлдвэрийн төв байв. Мөн түүнчлэн энд хэд хэдэн их, дээд сургууль бий.

Газар зүйн байршил

[засварлах | кодоор засварлах]

Белосток хот нь улсын нийслэл Варшаваас зүүн хойд зүгт 180 км-ийн зайд, Беларусийн хилийн ойролцоо, Бяла гэх жижигхэн голын хөвөөнд оршдог. Энэ гол нь хотын баруун хойно Супрасль голд нэгдэх бол Супрасль гол нь цааш урссаар Нарев голд нийлдэг.

Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Белосток
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) −2.2 −0.6 4.4 12.0 18.4 21.5 22.6 22.1 17.4 11.5 4.6 0.2 Ø 11
Мин. Температур (°C) −7.7 −6.8 −3.4 1.9 7.0 10.2 11.7 11.1 7.6 3.6 −0.1 −4.6 Ø 2.6
Тунадас (мм) 35 26 31 36 56 74 80 70 52 46 46 40 Σ 592
Нартай цаг (h/d) 0.9 1.8 4.0 4.7 6.2 8.1 7.2 6.4 5.4 3.0 0.9 0.6 Ø 4.1
Бороотой өдөр (d) 9 7 8 8 10 10 10 9 9 8 10 10 Σ 108
Агаарын чийгшил (%) 87 85 81 75 73 77 79 80 84 86 89 90 Ø 82.2
Т
е
м
п
е
р
а
т
у
р
−2.2
−7.7
−0.6
−6.8
4.4
−3.4
12.0
1.9
18.4
7.0
21.5
10.2
22.6
11.7
22.1
11.1
17.4
7.6
11.5
3.6
4.6
−0.1
0.2
−4.6
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
35
26
31
36
56
74
80
70
52
46
46
40
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: wetterkontor.de

Белосток нь орон нутгийн компаниудын хөгжилд тустай. Хот нь харилцаа холбоо сайтай, шинжлэх ухаан, дидактикийн сайн хөгжсөн байгууламжтай. Энд арилжааны болон мэргэжлийн үйл ажиллагаа хамгийн эрчимтэй хөгжиж байна. Олон компани тээвэр, үйлдвэрлэлийн боловсруулалт, мэдээллийн технологи, цахим худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Боловсрол, эрүүл мэндийн салбарт ч олон ажилтан ажилтай болдог. Хот болон түүний ойр орчмын аж үйлдвэр нь мод, цахилгаан механик, хувцас, хүнсний үйлдвэрүүдэд голчлон төвлөрдөг.

Хотын хамгийн том ажил олгогчид:

  • Белостокийн их сургууль - тус их сургууль нь 1300 орчим ажилтантай, 12000 орчим оюутан сургадаг.
  • Zakład Energetyczny Bialystok S.A. - 180 орчим ажилтантай цахилгаан түгээгч.
  • Barter Sp. z o. o. - компани нь гэрт суурилуулах, хийн баллон, автогаз зэрэгт шингэрүүлсэн хийн борлуулалт, түгээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
  • Polmos Białystok - Польшийн хамгийн том, хамгийн алдартай согтууруулах ундаа үйлдвэрлэгчдийн нэг. Үүнд 400 орчим хүн ажилладаг.
  • Рости - компани нь гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, цахилгаан бараа, машин механизм, машины эд ангиудын дизайн, үйлдвэрлэл эрхэлдэг. Польшид 1100 орчим хүн ажилладаг бөгөөд дэлхий даяар энэ тоо 2700-д хүрдэг[7].
 Commons: Белосток – Викимедиа дуу дүрсний сан
  1. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named zg
  2. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named ad
  3. "Local Data Bank". Польшийн статистикийн газар. Архивласан огноо 22 April 2019. Татаж авсан: 2025-11-01. Data for territorial unit 2061000.
  4. "Oficjalny portal miasta Białystok". bialystok.pl (Польш хэлээр). Архивласан огноо 2018-12-23. Татаж авсан: 2025-11-01.
  5. Geschichte | Virtuelles Schtetl
  6. Demoscope Weekly - Annex. Statistical indicators reference.
  7. Najwięksi pracodawcy w Białymstoku (PL) - GoWork.pl Serwis Pracy