Подласки муж
Подласки муж
Województwo podlaskie | |
|---|---|
|
| |
| Солбицол (Белосток): 53°7′N 23°10′E / 53.117°N 23.167°EСолбицол: 53°7′N 23°10′E / 53.117°N 23.167°E | |
| Улс | |
| Байгуулагдсан | 1999 |
| Нийслэл | Белосток |
| Тойрог | |
| Засаг захиргаа | |
| • Биет | Гүйцэтгэх зөвлөл |
| • Воевода | Яцек Бржозовски (PO) |
| • Marshal | Лукаш Прокорым (PO) |
| • ЕП | Подласки ба Варми-Мазури |
| Газар нутаг | |
• Нийт | 20,180 км2 (7,790 бээр2) |
| Хүн ам (2019) | |
| • Нийт | 1,179,430 |
| • Нягтрал | 58/км2 (150/бээр2) |
| • Хотын бүс | 717,418 |
| • Хөдөөгийн | 462,012 |
| ДНБ | |
| • Нийт | €19.131 тэрбум (2024) |
| • Нэг хүнд ноогдох | €17,829 (2024) |
| Цагийн бүс | UTC+1 (ТЕЦ) |
| • Зун (ЗЦ) | UTC+2 (ТЕЗЦ) |
| ISO 3166 код | PL-20 |
| Улсын дугаар | B |
| ХХИ (2019) | 0.873[2] маш өндөр · 8-д |
| Хурдны зам | |
| Вэб сайт | bialystok.uw.gov.pl |
| |
Подласки муж (пол. Województwo podlaskie) нь Бүгд Найрамдах Польш Улсын 16 мужийн нэг юм. Мужийн төв нь Белосток. 1999 онд Белосток, Ломша болон Сувалки мужийн хэсгийг таслан байгуулсан энэхүү муж нь Польш Улсын зүүн хойд талд орших бөгөөд Люблин, Мазови, Варми-Мазури мужуудаар хүрээлүүлэхийн зэрэгцээ хойд талаараа Оросын Калининград муж, зүүн хойд талаараа Литва Улс, зүүн талаараа Беларусь Улстай дөрвөн улсын хилийн буланг үүсгэнэ. Мужийн нийслэл Белосток нь 295.000 оршин суугчтай, бусдаар энэ муж нь хамгийн цөөн хүн ам, сууринтай мужид тооцогдоно. Энд цагаан оросууд ба татар-мусульманы цөөнх амьдардаг.
Засаг захиргааны гишүүнчлэл
[засварлах | кодоор засварлах]Подласки муж нийт 14 орон нутгийн тойрогт (повят) хуваагдах ба үүнээс гурав нь ямар нэгэн тойрогт харьяалагддаггүй хот юм. Эдгээр хотууд нь ижил нэртэй орон нутгийн тойрогтоо харьяалагддаггүй.
Tойроггүй хот
[засварлах | кодоор засварлах]Орон нутгийн тойргууд
[засварлах | кодоор засварлах]| № | Сүлд | Орон нутгийн тойрог | Хүн ам (2019 оны 6-р сар) |
|---|---|---|---|
| 1 | Августов | 59.252 | |
| 2 | Белосток | 145.486 | |
| 3 | Белски | 56.879 | |
| 4 | Высокомазовецки | 58.335 | |
| 5 | Граевски | 48.468 | |
| 6 | Замбрувски | 44.337 | |
| 7 | Кольненски | 39.236 | |
| 8 | Ломжински | 51.521 | |
| 9 | Монешки | 41.672 | |
| 10 | Сейненски | 20.718 | |
| 11 | Семятычки | 46.263 | |
| 12 | Сокольски | 69.773 | |
| 13 | Сувалки | 35.907 | |
| 14 | Хайновски | 44.725 | |
Цахим xолбоос
[засварлах | кодоор засварлах]- Подласки мужийн албан ёсны цахим хуудас (польшоор)
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "EU regions by GDP, Eurostat". Татаж авсан: 2026-08-06.
- ↑ "Sub-national HDI - Subnational HDI - Global Data Lab". globaldatalab.org (Англи хэлээр). Радбудын Их Сургууль. Татаж авсан: 2026-08-06.