Jump to content

Боб Дилан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Боб Дилан
Боб Дилан, 2006 оны дөрөвдүгээр сарын 28-нд.
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэрРоберт Аллен Циммерман
Тайзны нэрElston Gunnn, Zimmy,[1] Blind Boy Grunt,[2] Bobby the Hobo,[3] Bob Landy,[2] Robert Milkwood Thomas,[2] Lucky Wilbury/Boo Wilbury, Sergei Petrov,[4] Jack Frost[5]
Төрсөн (1941-05-24) 5 сарын 24, 1941 (85 настай)
Дулут, Миннесота, Америкийн Нэгдсэн Улс
Хөгжмийн урсгалРок, фолк рок, фолк, блюз, каунтри, госпел
МэргэжилДуучин-дуу зохиогч
ЗэмсэгВокал, гитар, басс, аман хуур, даралтат хөгжим, төгөлдөр хуур
Идэвхтэй1959–одоо
СтудиColumbia, Asylum
Хамтардаг уран бүтээлчидThe Band
Traveling Wilburys
Grateful Dead
Том Петти
Жоан Баэз
Цахим хуудасbobdylan.com

Боб Дилан (Англи: Robert «Bob» Dylan; жинхэнэ нэр нь Роберт Аллен Циммерман (Англи: Robert Allen Zimmerman); 1941 оны 5-р сарын 24-нд АНУ-ын Миннесота мужийн Дулут хотод төрсөн) - Америкийн өөрөө дуугаа зохиож дуулдаг дуучин, зохиолч, хөгжимчин, найруулагч, кино жүжигчин юм. 2016 онд уран зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн юм.

Боб Дилан бол 1960-2020 оны хөгжмийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг бөгөөд 1960-аад оны хөгжмийн ертөнцийг өөрийн уран бүтээлүүд болох "Blowin' in the Wind" болон "The Times They Are a-Changin'" зэрэг хүний эрхийг тухайлсан магтуу дуунуудаараа[6] чимж, нэг ёсондоо тухайн үеийнхээ нийгмийн түүчээ болж байсан эрхэм юм. Тэр Грэммийн шагнал, Алтан бөмбөрцөг болон Оскарын шагналыг удаа дараа хүртэж, Рок-н Роллын алдрын танхим зэрэг хэд хэдэн алдрын танхимд нэрээ мөнхөлсөн гэх олон олон амжилтаараа домогт Битлз хамтлагийн дараа орох дэлхийн урлагийн төлөөлөгч юм. Хамгийн сүүлд тэрээр 2008 онд Пулитцерын шагналыг хүртжээ.

2017 оны байдлаар түүний цомгууд 100 сая гаруй хувь борлогдоод байсан бөгөөд бүх цаг үеийн хамгийн амжилттай арилжааны хөгжимчдийн нэг юм.

1996 он. Стокхольм

Дээр дурдсан 1963 оны бүтээл "Blowin' in the Wind" дуу нь Бүх цагийн үеийн шилдгийн шилдэг 500 дууны жагсаалтад 14-рт бичигддэг бол түүний 1965 онд бүтээсэн "Like a Rolling Stone" дуу нь уг жагсаалтыг тэргүүлдэг билээ.

Дилан Нидерландад аялан тоглолтоороо, 1984 он.

Студийн альбомууд

[засварлах | кодоор засварлах]
  • 1. Bob Dylan — 1962
  • 2. The Freewheelin’ Bob Dylan — 1963
  • 3. The Times They Are A-Changin' — 1964
  • 4. Another Side of Bob Dylan — 1964
  • 5. Bringing It All Back Home — 1965
  • 6. Highway 61 Revisited — 1965
  • 7. Blonde on Blonde — 1966
  • 8. John Wesley Harding — 1967
  • 9. Nashville Skyline — 1969
  • 10. Self Portrait — 1970
  • 11. New Morning — 1970
  • 12. Pat Garrett & Billy the Kid — 1973 (саундтрек)
  • 13. Dylan — 1973
  • 14. Planet Waves — 1974
  • 15. Blood on the Tracks — 1975
  • 16. The Basement Tapes — 1975
  • 17. Desire — 1976
  • 18. Street Legal — 1978
  • 19. Slow Train Coming — 1979
  • 20. Saved — 1980
  • 21. Shot of Love — 1981
  • 22. Infidels — 1983
  • 23. Empire Burlesque — 1985
  • 24. Knocked Out Loaded — 1986
  • 25. Down in the Groove — 1988
  • 26. Oh Mercy — 1989
  • 27. Under the Red Sky — 1990
  • 28. Good as I Been to You — 1992
  • 29. World Gone Wrong — 1993
  • 30. Time Out of Mind — 1997
  • 31. Love and Theft — 2001
  • 32. Modern Times — 2006
  • 33. Together Through Life — 2009
  • 34. Christmas in the Heart — 2009
  • 35. Tempest — 2012
  • 36. Shadows in the Night — 2015
  • 37. Fallen Angels — 2016
  • 38. Triplicate — 2017
  • 39. Rough and Rowdy Ways — 2020
  • 40. Shadow Kingdom — 2023
  1. Kamp, D.; Daly, S. "The Rock Snob's Dictionary" (2005), p. 148
  2. 1 2 3 Unterberger, Richie. "Blind Boy Grunt". Answers.com. Татаж авсан: June 24, 2010.
  3. Williamson, N. The Rough Guide to Bob Dylan (1st ed, 2004), p. 35
  4. Dylan co-wrote the movie Masked & Anonymous under the pseudonym Seregei Petrov. Gray, The Bob Dylan Encyclopedia, p. 453.
  5. Dylan produced the albums "Love and Theft" and Modern Times under the pseudonym Jack Frost. Gray, The Bob Dylan Encyclopedia, p. 556.
  6. Dylan sang "Blowin' in the Wind" at the Washington D.C. concert, January 20, 1986, which marked the inauguration of Martin Luther King Day. Gray, 2006, The Bob Dylan Encyclopedia, pp. 63–64.
 Commons: Боб Дилан – Викимедиа зураг, бичлэг, дууны сан