Jump to content

Бортөмөр (Вэй ван)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Бортөмөр (хятад: 孛羅帖木兒, пиньинь: Bèi luó tiē mù er, ?-1353) бол Юань Улсын вэй ван Амугагийн хоёрдугаар хөвгүүн юм. Вэй ван Амуга бол Хубилай хааны хүү Чингим хунтайжийн 2-р хөвгүүн Дармабал вангийн гуо овогтой татвар эмээс төрсөн ууган хөвгүүн юм. 1324 онд эцэг Амуга ван нас барсны дараа Есөнтөмөр хааны зарлигаар вэй ван цолыг залгамжлав.

1353 оны 6 сард Хэнань мужид гарсан Цагаан лянхуа бүлэглэлийн гаргасан улаан алчууртны бослогыг дарахаар цэргийн явдлын хүрээлэнгийн түшмэл Бай Жянүгийн (伯家奴) хамт цэрэг захиран бослого дарахаар мордсон[1] ч, цэргийн хуарандаа нэгэн удаа архидаж согтуу үеээр нь бослогын цэргүүдэд баригдан алуулсан.[2] Бортөмөр ван Будшир гэх охинтой байсан нь Гуулин Улсын Конмин вантай 1349 онд гэрлэж хатан нь болсон.

  1. "元史/卷043 - Юань улсын судар/43-р дэвтэр-Шүньди 6". zh.wikisource.org (Хятад хэлээр). Татаж авсан: 2026-03-03.
  2. "新元史/卷113 - Шинэ Юань улсын судар/113-р дэвтэр - Олон шастир аравдугаар бүлэг". zh.wikisource.org (Хятад хэлээр). Татаж авсан: 2026-03-03.