Jump to content

Борын дутагдал (ургамал)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Борын дутагдал нь ургамалд микротэжээл болох бор дутагдахад илрэнэ. Борын дутагдал нь хамгийн өргөн тархсан микротэжээлийн дутагдлуудын нэг бөгөөд ургацын хэмжээ ба чанарыг бууруулж их хэмжээний эдийн засгийн алдагдалд хүргэдэг.[1] Борын дутагдал нь ургамлын вегетатив ба нөхөн үржилийн хөгжилүүдэд сөргөөр нөлөөлнө. Энэ нь эсийн тэлэлт, меристемийн ухжил, нөхөн үржлийн бууралт зэргээр илрэнэ.[2]

Ургамал нь борыг усанд уусдаг уусдаггүй аль аль хэлбэртэйгээр агуулдаг. Амьд ургамал дахь усанд уусдаг борын хэмжээ нийт нийлүүлэгдсэн борын хэмжээнээс хамааран хувирдаг бол, уусдаггүй бор хувьд үгүй. Борын дутагдал нь усанд уусдаггүй борын агууламжийн бууралттай нэгэн зэрэг явагддаг. Үүнээс, уусдаггүй бор нь үүрэгтэй харин уусдаг нь илүүдэл гэдэг нь харагдана.[3]

Бор нь дээд ургамлын амин чухал тэжээл юм. Энэ элементийн үндсэн үүрэг нь ургамлын эсийн ханын бүтцийн бүрэн бүтэн байдлыг хангахад оршино.[4]

Бор нь хөрсөнд олон хэлбэртэйгээр оршдог ба түгээмэл нь борын хүчил (H3BO3) юм. Борын хөрсөнд байх ёстой хэмжээ нь 12 мг/кг. Борын агууламж 0,14 мг/кг-с доош ороход борын дутагдал илэрч эхэлнэ. Борын дутагдал нь мөн өндөр рН-тай шүлтлэг хөрсөнд ажиглагдана. Учир нь шүлтлэг (суурилаг) орчинд борын хүчил уусдаггүй хэлбэрт шилжих ба түүнийг нь ургамал шингээн авч чаддаггүй.[5] Органик материйн агууламж багатай (<1.5%) хөрс мөн борын дутагдалд мэдрэмтгий байдаг. Ихээр угаагдсан элсэрхэг хөрсүүд мөн борын дутагдалд орох хандлагатай. Учир нь бор хөрсөнд баригдан хадгалагдаагүйд оршино.[6] Ургамлын хэрэгцээнээс хэтэрсэн, их хэмжээний борын агуулагтай хөрсөнд борын хордлого тохиолдож болно. Ургамалд хортой нөлөөлөх хэмжээ нь ургамлын зүйлээс хамаарна.[7]

  1. Shorrocks VM (1997). "The occurrence and correction of boron deficiency". Plant and Soil. 193 (1): 121–148. doi:10.1023/A:1004216126069.
  2. Marschner H (1995). Mineral Nutrition of Higher Plants (2nd ed.). San Diego: Academic Press. pp. 379–396. {{cite book}}: |access-date= requires |url= (help)
  3. Koshiba, T; Kobayashi, M; Matoh, T (2009). "Boron deficiency". Plant Signal Behav. 4: 557–8. doi:10.1093/pcp/pcn184. PMC 2688312. PMID 19816136.
  4. Camacho-Cristóbal, Juan J.; Jesús Rexach; Agustín González-Fontes. "Boron in plants: deficiency and toxicity" (PDF). Journal of Integrative Plant Science. Татаж авсан: 2012-11-21.
  5. "Boron the Overlooked Essential Element" (PDF). Archived from the original (PDF) on 2006-07-08. Татаж авсан: 2017-01-28.
  6. www.agnet.org
  7. "Boron Toxicity" (PDF). Archived from the original (PDF) on 2011-07-15. Татаж авсан: 2017-01-28.