Jump to content

Хлороз

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хлорозод өртсөн эрдэнэ шиш зүүн талд, эрүүл ургамал баруун талд.

Ургамал судлалд хлороз (гре. khloros буюу шар ногоон Англи: chlorosis) гэдэг нь ургамлын навч хангалттай хэмжээний хлорофиллийг үйлдвэрлэж чадахгүй тохиолдолд үүсэх ургамлын физиологийн эмгэг. Хлорофилл нь навчны ногоон өнгийг тодорхойлдог учир, хлорофиллийн дутагдал буюу хлороз нь навчны өнгийг шарлуулж, улмаар цагаан шаргал болгоно. Хлорозд өртсөн ургамлын нүүрсусаа үйлдвэрлэх (фотосинтезээр) чадвар багасч эсвэл огт үгүй болж үхнэ. Гэхдээ, зарим ургамлууд, жишээ нь цагаан (альбинос) Arabidopsis thaliana ppi2 мутант нь екзоген сахарозоор хангагдан амьдрах чадвартай байдаг.[1]

Ликюдамбарын навчны судас хоорондын хлороз
Цитроны бутны хлороз

Хлороз нь ихэвчлэн, навч нь өөрт хэрэгцээтэй хэмжээний хлорофиллийг синтезлэхэд шаардлагатай тэжээлээр дутагдсан үед илрэх ба хэд хэдэн хүчин зүйлийн шалтгаантай байж болно. Үүнд:

  • хөрсөнд нэг эсвэл хэд хэдэн эрдэс дутагдахад, төмөр,[2] магни эсвэл цайр;[3]
  • азотын ба/эсвэл уургийн дутагдал;[3]
  • эрдэсүүд үндсээр шингэх боломжгүй хөрсний pH-ийн түвшин;[4]
  • нэвчилт муутай хөрсөн үндэс усанд автан удаан хугацаанд орших;[4]
  • үндэс гэмтэх ба/эсвэл нягтрах [4]
  • пестицидууд;[5]
  • хүхрийн давхар исэлд өртөх;[6]
  • озонд мэдрэмтгий ургамлуудад озоны нөлөө; [2]
  • нянгийн халдвартай байх, жишээ нь Pseudomonas syringae pv. tagetis нь Asteraceae бүлийн ургамлуудыг бүтэн хлорозод оруулдаг.[7]

Ургамлын төрлөөс хамааран дээрх шалгаануудад захирагдахгүй тохиолдлууд байна. Жишээ нь азалигууд хүчиллэг хөрсөнд гайхамшигтай ургадаг бол цагаан будаа, ургаж буй хөрс нь усанд автахад гэмтдэггүй.

Аль нэг тэжээлийн дутагдалыг (голдуу хөрсний рН-тай холбоотой), төмрийг хелат эсвэл сульфат хэлбэртэйгээр өгөх, магни ба азотын нэгдлүүдийг янз бүрээр хослуулан ашиглах замаар засаж болдог.

  1. Kubis S, Patel R, Combe J, et al. (August 2004). "Functional specialization amongst the Arabidopsis Toc159 family of chloroplast protein import receptors". Plant Cell. 16 (8): 2059–77. doi:10.1105/tpc.104.023309. PMC 519198. PMID 15273297.
  2. Koenig, Rich and Kuhns, Mike: Control of Iron Chlorosis in Ornamental and Crop Plants. (Utah State University, Salt Lake City, August 1996) p.3
  3. 3.0 3.1 Botany for Gardeners, p. 178, 3rd edition, Brian Capon, Timber Press 2010
  4. 4.0 4.1 4.2 Schuster, James. "Focus on Plant Problems - Chlorosis". University of Illinois. Татаж авсан: 2008-12-22.
  5. Pests of Landscaped Trees and Shrubs: An Integrated Pest Management Guide By Steve H. Dreistadt, Jack Kelly Clark, p. 284, Regents of the University of California Division of Agriculture and Natural Resources, 2004
  6. [1] Trees for Problem Landscape Sites -- Air Pollution, Virginia Tech May 2009
  7. https://www.unifr.ch/webnews/content/20/File/artikel_weedresearch(1).pdf