Браймин Кипруто

Браймин Кипруто

Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: КениКени Кени
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Браймин Кипруто
Төрсөн огноо 1985 оны 7 сарын 31 (1985-07-31) (38 настай)
Төрсөн газар Кэйё тойрог, Коркитони
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгө Афин 2004 3000 м саадтай гүйлт
Алт Бээжин 2008 3000 м саадтай гүйлт
Дэлхийн АШТ
Хүрэл Хельсинки 2005 3000 м саадтай гүйлт
Алт Оосака 2007 3000 м саадтай гүйлт

Браймин Кипруто (Англи: Brimin Kipruto, 1985 оны 7 сарын 31-нд төрсөн) нь Кенийн хөнгөн атлетикч, дундын зайн гүйгч юм. Тэрээр Кэйё тойргийн Коркитонид төржээ.

Кипруто голчлон 3000 метрийн саадтай гүйлтийн төрөлд өрсөлддөг бөгөөд хувийн дээд амжилт нь 8:04.22.

Олон улсын тавцанд анх Унгарын Дебреценд зохиогдсон 2001 оны хөнгөн атлетикийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль зүүсэн Кипруто Кипсоэн дунд сургуулийг 2003 онд дүүргэжээ. Мөн ондоо Камерунд зохиогдсон Африкийн өсвөрийн АШТ-д оролцож дахин мөнгөн медаль хүртэв. Харин 2004 оны өсвөрийн ДАШТ-д 1500 м-ийн зайд уралдаж, хүрэл медалийн эзэн болжээ.

2004 онд улсаа төлөөлж олимпод оролцох тамирчдыг тодруулах сонгон шалгаруулалтад 2-р байр эзэлсэн залуу Кипруто олимпоос мөнгөн медальтай буцаж иржээ. 2005 онд Хельсинкид болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, Гран Пригийн шигшээ тэмцээнд мөн гуравдугаар байр эзэлсэн.

Улмаар 2007 оны ДАШТ, 2008 оны олимпоос алтан медаль зүүжээ. Харин 2009 оны ДАШТ-д дөнгөж 7-р байр эзэлсэн байна.

Хувийн дээд амжилт[засварлах | кодоор засварлах]

  • 1500 Метр - 3:35.23 (2006)
  • 3000 Метр - 7:47.33 (2006)
  • 2000 Метр саадтай гүйлт - 5:36.81 (2001)
  • 3000 Метр саадтай гүйлт - 8:02.89 (2007)

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]