Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
| Вали Ионеску
|
|
| Эмэгтэй хөнгөн атлетик
|
Төлөөлдөг улс: Румын
|
| Хувийн мэдээлэл
|
| Бүтэн нэр |
Вали Ионеску-Константин
|
| Төрсөн огноо |
1960 оны 8 сарын 31
|
| Төрсөн газар |
Турну Магуреле, Румын
|
|
|
|
Вали Ионеску-Константин (рум. Vali Ionescu-Constantin, 1960 оны 8 сарын 31-нд төрсөн) нь Румыны уртын харайлтын тамирчин юм. Тэрээр Турну Магуреле хотод төржээ. 1982 онд Европын аварга болж, мөн онд 7.20 метр харайж, дэлхийн дээд амжилт тогтоосон байна. Гэсэн ч 1983 онд нутаг нэгт Анишоара Кушмир уг амжилтыг ахиулсан. Улмаар 1984 оны Лос-Анжелесын олимпод мөнөөх Анишиоара Кушмирыг гүйцэлгүй, хоёрдугаар байр эзэлж мөнгөн медаль хүртжээ.