Jump to content

Варшавын Гүнт Улс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Варшавын Херцогт Улс-с чиглүүлэгдэв)
Варшавын Гүнт Улс
Księstwo Warszawskie (Польш)
Duché de Varsovie (Франц)
Herzogtum Warschau (Герман)
1807–1815
Варшавын Гүнт Улс улсын Сүлд
Сүлд
Варшавын Гүнт Улс 1812 онд
Варшавын Гүнт Улс 1812 онд
ТөлөвФранцын эзэнт гүрний дагуул улс,
Саксоны хаант улстай хувийн холбоо
НийслэлВаршав
Нийтлэг хэл
Шашин
Католик
Зүүн Ортодокс
Иудаизм
Төр засагПарламентын хаант засаг
Гүн 
 1807–1815
I Фридрих Август
Варшавын Гүнт Улсын амбан захирагч 
 1807–1809
Луи Николя Даву
Ерөнхий Сайд 
 1807
Станислав Малаховский
 1807–1808
Людвиг Ш. Гутаковский
 1808–1809
Юзеф Понятовский
 1809–1815
Станислав К. Потоцкий
Хууль тогтоох байгууллагаСейм
Сенат
Төлөөлөгчдийн танхим
Түүхэн эринНаполеоны дайнууд
7 сарын 9, 1807
7 сарын 22, 1807
4 сарын 19, 1809
10 сарын 14, 1809
6 сарын 24, 1812
6 сарын 9, 1815
Мөнгөний нэгжЗлоты
Өмнө нь
Дараа нь
Өмнөд Прусс
Баруун Прусс
Шинэ Зүүн Прусс
Нетце тойрог
Баруун Галиц
Польшийн Вант улс
Познанийн Их Гүнт Улс
Баруун Прусс
Краков Чөлөөт Хот
ӨнөөдөрПольш
Литва
Беларусь¹

Варшавын Гүнт Улс (пол. Księstwo Warszawskie, Франц: Duché de Varsovie) нь 1807 онд Францын Хаант Улсын хаан Наполеон Бонапартын байгуулсан дагуул улс бөгөөд энэ улс нь 1815 оныг хүртэл оршин тогтносон юм. Улсын нутаг дэвсгэр нь эхэндээ 1793 онд Пруссийн Хант Улс өөртөө нэгтгэсэн хоёрдугаар ба 1795 онд гуравдугаар хуваагдлын дараах газар нутгийг хамарч байгаад 1809 онд Австрийн эзэлсэн байсан Өрнөд Галицийн нутаг дэвсгэрийг нэмэн өргөтгөжээ.

Энэхүү гүнт улсыг зарим үед Варшавын Их гүнт улс гэж андуу хэрэглэх нь бас бий.

Өнөө үед түгээмэл хэрэглэгдэх нэршлээс ялгаатай нь Варшавын Гүнт Улс нь хэзээ ч их гүнт улс байгаагүй юм. Тилзитийн энхтайвны гэрээнд (1807 он) бичсэнээр бол яах ч аргагүй Duché de Varsovie (монг. Варшавын Гүнт Улс) хэмээсэн байхаас гадна 1807 оны долоодугаар сарын 22-ны болон Венийн конгрессын баримтын (1815 он) 2-р зүйлд мөн л Herzogtum Warschau (монг. Варшавын Гүнт Улс) гэж германаар бичигдсэн байдаг ажээ. Варшавын хувийн холбоог захирч байсан Саксоны хан Фрийдрих Аугустын Польшид хэрэглэж байсан талер дээр FRID.AUG.REX SAX.DUX VARSOW („Саксоны хан. Варшавын гүн“) гэх дардастай бүхий бичээстэй байв. 1808 онд Парист нийтлэгдсэн Atlas historique гэх газрын зурагт шинэ байгуулагдсан улсын нэрийг Duché De Varsovie Donné Au Roi De Saxe Par Le Traité De Tilsit („Тилзитийн гэрээ ёсоор Саксоны ханд өгсөн Варшавын Гүнт Улс“) гэж бичжээ.[1]

Хэдий тийм боловч өнөөдөр „Варшавын Их Гүнт Улс“ гэсэн нэр томьёо хаа сайгүй тааралдах бөгөөд бүр нэр хүндтэй мэргэжлийн түүхэн атлас дээр ч ингэж бичсэнтэй таардаг. Магад энэ нь 1815 онд байгуулагдсан Позены Их Гүнт Улс (тухайн үед Пруссийн харьяа) Польшийн бүс нутаг болох Их Польшийн нэрнээс үүдсэн алдаа эсвэл Саксон-Польшийн хувийн холбооны үед өмнөх саксоны ноёдын хэргэм болох Литвын их гүн буюу их вангаас үүдэлтэй ч байж болох юм.

1806 оны орчим Пруссийг бүрмөсөн дарж авахын тулд Наполеон 1795 оныг хүртэл Польшийн Хант Улсад харьяалагдаж байсан Пруссийн нутагт гарсан бослогыг ашиглав. Польш Улсыг буцаан сэргээнэ гэсэн бүрхэг амлалт л польшийн ард түмэн, магнатууд, цэргүүдийг зөвхөн Наполеонд алба хаах биш бүр өөрсдөө идэвх санаачлагатайгаар тэмцэхэд хүргэсэн байна. Ингээд асар богино хугацаанд Польшийн засгийн газар байгуулагдав. 1807 оны нэгдүгээр сараас хойш урьдын Дөрвөн жилийн Сеймийн маршал асан Станислав Малаховски (1736-1809 он) түр засгийн газрын комиссыг тэргүүлж байв. Хавар гэхэд 30.000 цэрэг байлдааны ажиллагаанд бэлэн болсон байсан ба үүнийг гурван легионд болгон хуваажээ. Эдгээр легионыг польшийн хуучин армийн генералууд болох Юзеф Зайончек (1752–1826 он), Ян Хенрик Домбровски (1755–1818 он) болон хуучны дайны сайд болон польшийн сүүлчийн хан байсан Станислав Август Понятовскийн ач хүү Юзеф Понятовски (1763-1813 он) нар удирдаж байв.

Хаан Наполеон Станислав Малаховскид шинэ үндсэн хуулийг гардуулах ёслолын ажиллагаа

Тилзитийн энхтайвны гэрээ (1807 оны долоодугаар сарын 7-9) ёсоор Прусс Улс Наполеоны шаардлагын дагуу Польшийн хоёр ба гуравдугаар хуваагдлаас авсан газар нутгаасаа татгалзах хэрэгтэй болов. Энэхүү шинэ газар нутгийг Наполеон Варшавын Гүнт Улс гэж нэрлээд дагуу улсаа болгов. Дагуул улсынхаа эзнээр Наполеон өөрийн холбоотон Саксоны хан I Фридрих Августыг гүн хэргэмээр шагнан томилов. 1807 оны долоодугаар сарын 22-нд Наполеон шинэ улсын Үндсэн хуулийг батлуулав.[2] Улсын газар нутгийн хэмжээ 104.000 км² болж өргөжсөн ба нийт 2,6 сая оршин суугчтай байв. Белосток дүүргийг Наполеон Тилзитийн энхтайвны гэрээгээр хуучин өөрийн дайсан байсан Орос Улсад тал засан өгчээ. Данцигийг түүнийг тойрсон нутаг дэвсгэр болон эксклав Хела хойгийн хамтаар Пруссээс салган Данцигийн Бүгд Найрамдах Улсыг байгуулав. 1807 оны арваннэгдүгээр сарын 10-нд болсон Элбингийн конвенцоор Наполеон Польшийн нэгдүгээр хуваагдлаар Прусс Улсын мэдэлдээ авсан байсан газар нутгаас буцааж өгөхийг шаардсаны дагуу Нетц тойргийн зүүн урд хэсэг ба Кулмер мужийг шинэ байгуулагдсан гүнт улсад нэмж өгчээ.

Бүр 1791 онд Польшийн Язгууртны бүгд найрамдах улсыг Саксоны ван I Фридрих Августад (1750–1827) польшийн хоёр ханы оронд очин үе залгамжлан суух ханы эрхийг санал болгосон байв. Наполеон өөрийн холбоотон Фрийдрих Аугустад 1806 онд хан хэргэм олгосон байсан ба 1807 онд Варшавын Гүнт Улсын гүн цолыг өгөхөд энэ удаа татгалзаж чадаагүй байна.

  • Martyna Deszczyńska. "'As Poor as Church Mice': Bishops, Finances, Posts, and Civil Duties in the Duchy of Warsaw, 1807-13," Central Europe (2011) 9#1 pp 18–31.
  • Otto Pivka (2012). Napoleon's Polish Troops. Osprey Publishing. х. 8–10. ISBN 9781780965499.[permanent dead link]
 Commons: Варшавын Гүнт Улс – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Atlas historique, généalogique, chronologique et géographique, A. Le Sage (Las Cases), Парис, 1808 он, 26-р тал
  2. Варшавын Гүнт Улсын Үндсэн хууль (германаар)