Jump to content

Википедиа:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2008-29

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хүлэгү хан Докуз хатны хамт (Рашид Ад Дины "Дэлхийн түүх" судар, 14-р зуун)
Хүлэгү хан Докуз хатны хамт (Рашид Ад Дины "Дэлхийн түүх" судар, 14-р зуун)

Хүлэгү хан (1217 онд төрж 1265 оны хоёрдугаар сарын 8-нд нас баржээ) Баруун Өмнөд Азийн ихээхэн хэсгийг эзлэн авсан Монголын удирдагч байв. Хүлэгү Тулуй болон Хэрэйдийн Сорхагтани Бэх хоёрын дундаас гарсан гутгаар хүү, Чингис хааны ач, Аригбөхийн ах, Мөнх хаан, Хубилай хаан нарын дүү юм. Хүлэгүгийн цэрэг Монголын Эзэнт гүрний баруун өмнөд хэсгийг асар уудам нутгаар өргөжүүлж Персийн Ил Хан улсыг байгуулжээ. Хүлэгүгаар удирдуулсан Монголчууд Лалын шашны хоёр том төв, Багдад, Дамаск хотуудыг эвдэн сүйтгэж, Лалын шашны нөлөөллийг Каир дахь Мамлюкууд руу шилжихэд хүргэжээ.

Хүлэгү Чингис хааны хөвгүүдийн нэг Тулуй болон Хэрэйдийн нөлөөтэй хатдын нэг Сорхагтани Бэх хоёрын хүү юм. Сорхагтани Монголын улс төрийг сайн залуурдаж, өөрийн бүх хүүгээ Монголын удирдагчид болгож чаджээ. Хүлэгүгийн эх Несториан Христ шашинтан байсан тул Хүлэгү Христ шашинд ээлтэй байв. Хүлэгүгийн хайртай эхнэр Докуз хатан болон дотнын анд, жанжин Хитбух хоёр Христ шашинтнууд байв. 1264 онд Хүлэгү Арменийн түүхч Вартан Аревелчид өөрийгөө төрөхөөсөө Христ шашинтан байснаа хэлж байжээ. Гэхдээ тэрбээр насны эцэс болоход Христ шашинт Докуз хатныхаа хүслээс зөрж Буддын шашинд орсон гэж бичсэн байдаг. (бүрэн эхээр унших)