Википедиа:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2010-30
Стивен Жорж Жерард нь Английн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг болон Ливерпүүл клубийн ахлагч юм. Талбай дээр тэр төвийн хагас хамгаалалтын байрлалд тоглодог боловч Ливерпүүлд 2007 оноос, Английн шигшээ багт 2006 оноос эхлэн жигүүрээр тоглох болжээ. Жерардыг нэг клубийн хүн гэж нэрлэдэг нь 1998 оноос өдийг хүртэл нэг клубт тоглодогтой холбоотой. Финландын хөлбөмбөгчин Сами Хуупиаг Ливерпүүлээс явсаны дараа 2003 оноос клубийнхээ ахлагчийн үүргийг гүйцэтгэж яваа. Английн Хөлбөмбөгийн холбооны цом, Лигийн цомд тус бүр хоёр, УЕФА-гийн Цомын тэмцээнд нэг удаа түрүүлсэн ба 2005 онд Аваргуудын лигт аваргалсан юм. 2005 онд Европын оны шилдэг хөлбөмбөгчний гуравдугаарт орсон Европын шилдэг тоглогч. 2000 онд олон улсын тэмцээний гараагаа эхлүүлсэн бөгөөд түүнээс хойш Европын хөлбөмбөгийн холбооны улсуудын аварга шалгаруулах 2000, 2004 оны тэмцээнүүд болон ДАШТ-2006 тэмцээнд оролцохдоо багийн гоолын тоогоор тэргүүлэгч нь байсан тэр өдгөө Английн шигшээ багийн дэд ахлагч билээ. Шигшээ багийн ахлагчаар 2009 онд томилогдсон Рио Фердинандын гэмтлийн улмаас ДАШТ-2010 тэмцээнд шигшээ багаа ахлан оролсон. (бүрэн эхээр унших)