Вильфредо Парето
Вильфредо Федерико Дамасо Парето (итал. Vilfredo Federico Damaso Pareto; төрөхдөө Вильфрид Фриц Парето, герман. Wilfried Fritz Pareto; 1848 оны 7-р сарын 15-нд Парис хотод төрсөн— 1923 оны 8-р сарын 19-нд Швейцарын Женев кантоны Селиньид нас барсан) — италийн инженер, эдийн засагч бөгөөд нийгэм судлаач.
Тэрээр статистикийн Парето хуваарилалтын онол ба Паретогийн үр ашгийн онолыг боловсруулсан. Эдгээр хоёр онол нь эдийн засгийн онол болон бусад шинжлэх ухааны салбаруудад өргөн хэрэглэгддэг байна.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Вильфредо Парето 1848 оны 7-р сарын 15-нд Парис хотод либерал үзлээсээ болж цагаачилсан Генуя боомт хотын уугуул Италийн маркизийн гэр бүлд төржээ. Паретогийн эх нь франц хүн байсан бөгөөд Вильфредо хүү бага наснаасаа итали, франц хэлээр адилхан ярьдаг байсан ч амьдралынхаа туршид тэрээр өөрийгөө итали гэдэг байсан.
1858 онд Паретогийн гэр бүл Италид буцаж ирсэн байна. Тэнд Вильфредо суралцаж, нэгэн зэрэг сонгодог, хүмүүнлэгийн болон техникийн боловсрол эзэмшсэн бөгөөд тэрээр математикийн хичээлд ихээхэн анхаарал хандуулдаг байжээ.
Тэрээр Турин дахь Политехникийн инженерийн сургуулийг төгсөөд 1869 онд "Хатуу биет дэх тэнцвэрт байдлын үндсэн суурь зарчим" сэдвээр диссертаци хамгаалжээ. Энэ сэдвийг түүний эдийн засаг, социологийн дараагийн бүтээлүүдэд тэнцвэрийн тухай ойлголт чухал байр суурийг эзэлдэг гэж үздэг. Парето их сургуулиа төгсөөд хэдэн жилийн турш металлургийн компаний төмөр замын хэлтэст нэлээд өндөр албан тушаал хашиж байжээ.
1890-ээд оны эхний хагаст Парето эдийн засгийн онол, математик эдийн засгийн чиглэлээр хэд хэдэн судалгаа нийтлэв. 1893 оноос амьдралынхаа эцэс хүртэл Швейцарийн Лозанн хотын их сургуулийн улс төрийн эдийн засгийн профессороор ажилласан.
Паретогийн үр ашгийн онолын тухай хуулийн хураангуй бол: "Хүчин чармайлтын 20% нь үр дүнгийн 80%, үлдсэн 80% нь дөнгөж 20% -ийг өгдөг" гэж үздэг.
Бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]- Улс төрийн эдийн засгийн курс (Cours d’économie politique, 1896—1897)
- Социалист тогтолцоонууд (Les Systémes socialistes, 1902—1903)
- Улс төрийн эдийн засгийн ухааны сурах бичиг (Manuale di economia politica, 1906)
- Ерөнхий социологийн тухай Трактат (Trattato di sociologia generale, 1916)
- Ерөнхий социологийн товч удиртгал (Compendio di sociologia generale, 1920)