Владимир Крамник

Владимир Крамник
тамирчны тухай
Төрсөн өдөр1975 оны 6 сарын 25 (1975-06-25) (48 настай)
Төрсөн газарЗХУ-ын Краснодарын
хязгаарын
Туапсе хот
Улс, оронОросын Холбооны Улс Орос (ОХУ)
Тамир, спортшатар
Цол, зэрэгих мастер (1991)
Оргил чансаа2811 оноо (2013 оны V сар)
Дэлхийн дугаар 1 (1996 оны I сар)
2013-10-10-ны байдлаар мэдээлэв.

Владимир Борисович Крамник (1975 оны 6 дугаар сарын 25-нд ЗХУ-ын Краснодарын хязгаарын Туапсе хотод төрсөн) — энэ цагийн дэлхийн шилдгүүдийн нэг, Оросын их мастер шатарчин, Орос улсын гавьяат тамирчин. 2000-2007 оны хооронд дэлхийн аваргын алдрыг эзэмшсэн. Гарри Каспаровыг дийлж гарч ирээд Вишванатан Анандыг барахгүй болсон. Каспаров түүнийг "нягт нямбай тоглодгоороо Карповтой адил" гэж нэгэнтээ хэлжээ.

Зураг[засварлах | кодоор засварлах]