Jump to content

Гата Камский

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Гата Камский
тамирчны тухай
Төрсөн нэртат. Ğataulla Rөstəm uğlı Sabirov
орос. Гатаулла Рустемович Сабиров
Төрсөн өдөр (1974-06-02) 6 сарын 2, 1974 (52 настай)
Төрсөн газарЗХУ, ЗСБНХОУ, Новокузнецк
Улс, орон Америкийн Нэгдсэн Улс
Тамир, спортшатар
Цол, зэрэгих мастер (1990)
Оргил чансаа2756 оноо (2011 оны IX сар)
2013-10-10-ны байдлаар мэдээлэв.

Гата Камский (татараар Ğata Kamskiy, жинхэнэ нэр нь -Гатаулла Рустемович Сабиров, татар. Гатаулла Рөстәм улы Сабиров, Ğataulla Röstäm ulı Sabirov; 1974 онд ЗХУ-ын Новокузнецк хотод төрсөн) — Америк улсын шатарчин, их мастер (1990). ФИДЕ-ийн дэлхийн дэд аварга (1996), 2007 оны Дэлхийн цомын ялагч, Дэлхийн хурдан тоглолтын аварга (2010), АНУ-ын олон удаагийн аварга.

1989 оноос хойш тэрээр АНУ-д амьдарч байгаа бөгөөд Камскийн гэр бүл улс төрийн орогнол хүсэж байнгын оршин суух эрхтэй болсон.

1994 оны 1-р сард 19 настайдаа тэрээр PCA нэр дэвшигчдийн шөвгийн наймд Владимир Крамникийг 4.5-1.5-аар хожсон. Тэр жилийн 7-р сард тэрээр ФИДЕ нэр дэвшигчдийн тоглолтод Вишванатан Анандыг 4-4-өөр (тай-брейкээр 2-0) хожиж, дараа нь PCA нэр дэвшигчдийн хагас шигшээ тоглолтод Найжел Шортыг 5.5-1.5-аар хожсон.

1996 онд тэрээр Халимагийн Элст хотод ФИДЕ-гийн дэлхийн аварга цолын төлөө Анатолий Карповтой тоглож, ялагдсан (+3 -6 =9). Дэд аварга цолыг хүртсэнийхээ дараа тэрээр шатраас удаан хугацаанд холдсон. Шатрын ертөнцөөс бараг 10 жил хөндий байх хугацаандаа Гата Камский АНУ-ын Цэргийн анагаах ухааны академид суралцаж, Аризонагийн Их Сургуульд хуульчийн зэрэг хамгаалж, өөрийн гэсэн хуулийн фирм нээжээ.