Jump to content

Гелат хийд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Баграт цогчин дуган ба Гелат хийд*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Гелат хийд
Улс  Гүрж
Төрөл Соёлын
Шалгуур iv
Дугаар 710
Бүс** Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 1994  (18-р чуулган)
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

Гэгээн Марийн хийд буюу Гелат хийд (Гүрж хэл:გელათის მონასტერი) нь баруун Гүржийн Имерети мужийн Кутаисийн ойролцоо оршдог бөгөөд 1106 онд буюу Гүржийн хаан бүтээгч Давидийн үед суурь нь баригдсан гэж үздэг. Гелат хийд нь Гүржийн урт удаан хугацааны турш урлаг соёл, овуны үндсэн төвүүдийн нэг бөгөөд Гүржийн олон олон шинжлэх ухаан, шашны зүтгэлтнүүд, философичдыг бэлтгэн гаргасан байдаг. Уг хийд Константинополь дахь Манган академиас эхүүлээд зүүн Европын олон тооны үнэн алдартны сүмүүдтэй харилцаа холбоотой оршин тогтнож байв. Тухайн үед Гелатын академи нь “Шинэ Эллин” хэмээн алдаршсан юм. Уг хийдийг XII - XVII зууны хооронд шигтгэмэл болон зургийн олон тооны гайхалтай бүтээлүүдээр гоёж, өнөөгийн гайхалтай байдалд нь оруулжээ. Энд Гүржийн хамгийн аугаа хаадын нэг Бүтээгч Давид тэргүүтэй 11 хааны шарил хадгалагдаж байдаг. 1994 онд ЮНЕСКО уг хийдийг Баграт цогчин дугантай хамтаар дэлхийн өвд бүртгэн авчээ.


 Commons: Gelati Monastery – Викимедиа зураг, бичлэг, дууны сан