Германы музей
Appearance
Германы музей (Герман: Deutsches Museum), бүтэн нэрээрээ Байгалийн шинжлэх ухаан ба техникийн шилдэг бүтээлүүдийн Германы музей (Герман: Deutsches Museum von Meisterwerken der Naturwissenschaft und Technik) нь Герман улсын Мюнхен хотноо байрлах, байгалийн шинжлэх ухаан, технологийн дэлхийн хамгийн том музей юм[1]. Шинжлэх ухаан, технологийн 50 салбарын 28,000 орчим үзмэртэй тус музейд жилд 1.5 сая үзэгч зочилдог. Германы музейг Оскар фон Миллерийн санаачлагаар, Германы Инженерүүдийн Холбооны хурлаар хэлэлцэж шийдсэнээр 1903 оны 6 сарын 28-нд байгуулжээ.
Мюнхен хотын хамгийн том музей болох Германы музей нь Мюнхен хотын орчимд, мөн Бонн хотод тус тус салбартай.
Эшлэл, зүүлт
[засварлах | кодоор засварлах]- ↑ "The New York Times Travel Guide dated 10 Aug 2008 states that "this is the largest technological museum of its kind in the world."". Travel.nytimes.com. Татаж авсан: 2011-11-27.
- Deutsches Museum, English Museum Guide, 3rd ed. 2005
- Deutsches Museum (English only) (Memento 29. Дөрөвдүгээр сар 2009 цахим архивт)
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах] Commons: Германы музей – Викимедиа дуу дүрсний сан