Герман Титов
Герман Титов |
|---|
Герман Степанович Титов (* 1935 оны 9 сарын 11-нд ЗХУ-ын Дээд Жилино, Алтайн хязгаар; † 2000 оны 9 сарын 20-нд Москвад) нь Зөвлөлтийн сансрын нисгэгч бөгөөд Юрий Гагарины дараа сансарт ниссэн 2 дахь хүн юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Г.Титов ЗХУ-ын Алтайн хязгаарын Дээд Жилино тосгонд мэндэлж, Сталинградын Цэргийн Нисэхийн Сургуульд суралцжээ. Нисэх хүчний нисгэгчээр төгссөн тэрээр 1960 онд сансрын нисэгчийн шалгаруулалтад тэнцэж, бэлтгэгдэж эхэлсэн байна.
1961 оны 8 сарын 6-нд хөөрсөн Восток 2 пуужингаар Титов сансарт нисчээ. Нислэг 25.3 цаг үргэлжилж, дэлхийг 17 удаа тойрчээ. Түүний нислэгийн үеийн дуудах тэмдэг нь Бүргэд (Орос: Орёл) байв. Тэрээр Саратов мужийн Красный Кут орчимд газардсан байна. 26 хүрэхээсээ сарын өмнө сансарт ниссэн тэрээр сансарт ниссэн хамгийн залуу хүн болсон юм.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- Pages using инфобокс сансрын нисгэгч with unknown parameters
- ЗХУ-ын сансрын нисгэгч
- Восток хөлгийн бүрэлдэхүүн
- Оросын сансрын нислэг
- ЗХУ-ын хурандаа генерал
- ЗХУ-ын зэвсэгт хүчний нисгэгч
- ОХУ-ын Төрийн Думын гишүүн
- ЗХУ-ын баатар
- БНМАУ-ын баатар
- Сүхбаатарын одон шагналтан
- Лайпцигийн хүндэт иргэн
- Югославын Иx-Од одон шагналтан
- Лениний одон шагналтан
- Лениний нэрэмжит шагналтан
- Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон шагналтан (ЗХУ)
- Оросын аугаа эх орны гавьяаны одон шагналтан
- Карл Марксын одон шагналтан
- Туршилтын нисгэгч
- ЗХУ-ын Коммунист намын гишүүн
- Зөвлөлтийн иргэн
- 1935 онд төрсөн
- 2000 онд өнгөрсөн