Гидрологийн загварчлал
Гидрологийн загварчлал гэдэг нь энгийнээр хэлбэл дэлхий дээрх усны эргэлтийг дүрслэн прогнозлох гэж болно. Гидрологийн загварчлал нь гидрологийн процессыг ойлгох мөн гидрологийн үзэгдлийн таамаг дэвшүүлэх нэг ёсны шинжлэх ухааны арга юм. Үндсэн хоёр төрлийн загварчлал байх ба эдгээрийн ялгаа нь:
- Магадлалын загварчлал. Энэ төрлийн загварууд нь оролт (жишээлбэл хур тунадас) болон гаралт (жишээлбэл урсац) - тай, энэ хоёр хэмжигдэхүүнийг математик болон статистикийн мэдлэгийг ашиглан бодит мэдээлэл дээр тулгуурлан Хайрцган системд дахь процесс юм. Өөрөөр хэлбэл оролтын мэдээллийг хайрцагт (загварчлал ингэж томъёолоод дадсан болно.) хийх ба хайрцагт мэдээллийг математик, статистик боловсруулалт хийсний үр дүнд гаралтын мэдээллийг бий болгоно. Нийтлэг ашиглагдах математик болон статистик техникүүд нь Регрессийн тэгшитгэл, Шилжүүлэх функцууд, хуурмаг мэдрэлийн сүлжээ болон тодорхойлогч систем зэрэг юм. Эдгээр болон бусад дурдагдаагүй энэ төрлийн загварчлалууд магадлалын загварчлал гэдгээрээ алдартай.
- Процест суурилсан загварчлал. Энэ төрлийн загварчлал нь бодит дэлхий дээрх физик процессын ажиглалтын мэдээлэл дээр үндэслэн тухайн үзэгдлийг илэрхийлэх оролдлогыг математик илэрхийлэл ашиглан хийдэг. Ерөнхийдөө энэ төрлийн загварчлал ньгадаргын урсац, хөрсний усны урсац, ууршилт, болон голын урсацын гэх мэт загварчлалууд багтах боловч эдгээрийг илэрхийлж загварчлах нь түвэгтэй хэвээр байсаар байна. Энэ төрлийн загварчлалыг мөн детерминистик загварчлал гэж нэрлэдэг. Детерминистик загварчлал нь тасралтгүй болон ганц тохиолдолт загварчлал гэж ангилагдана.
Орчин үеийн гидрологийн загварчлал нь усны нөөцийн менежментэд үндсэн хөдөлгөгч болж, гидрологийн процессыг урьчилан таамаглах,Гидрологийн системийн шинж чанарыг тайлбарлах, ойлгоход чиглэж байгаа ба энэ онцлог нь судлаачдыг глобал шинжтэй болж байна.
Газар доорхи усны загварчлал
[засварлах | кодоор засварлах]
Газар доорхи усны загварчлал нь газар доорхи усны системийн шинж чанар, хөдөлгөөнийг тооцон бодох аргаар хийгддэг цогц судалгааны ажил юм. Газар доорхи усны загварчлал нь газар доорхи усны нөөцийг үнэлэх, шинж чанарыг тодорхойлоход чиглэгддэг ба зарим тохиолдолд гидрологийн загварчлалтай нягт холбоотой болдог.[1]
Гадаргын усны загварчлал
[засварлах | кодоор засварлах]Урсацын загварчлал (эмпирик)
[засварлах | кодоор засварлах]
Олон тооны урсацын загварчлал байх ба эдгээр нь орж буй хур тунадасны хэмжээнээс хамааруулж бий болох гадаргын урсацын хэмжээг тодорхойлох загварчлал юм. ЖишээлбэлМуруйн тооны арга гэж загварчлал байдаг.[2]
Урсацын муруйн тоо нь (муруйн тоо гэж нэрлэгдэх ба олон улсад товчилсон тэмдэглэгээ нь CN юм) орж буй хур тунадаснаас хэдий хэмжээний ус шингэх болон шууд урсац болохыг таамаглахад хэрэглэгддэг туршилтын үндэслэлтэй тогтоогдсон параметр юм. Энэ тоо нь шууд урсацаас урсацын утгыг чиглүүлэх чухал ойлголт болох нэгж гидрографыг тооцоолоход хэрэглэгдэнэ.
Урсацын загварчлал (усан сан)
[засварлах | кодоор засварлах]Энэ төрлийн загварчлал нь шугаман(бус) усан сангийн ухагдахууныг ашиглан хур тунадас ба урсацын хамаарлыг тодорхойлоход чиглэгдэнэ.[3] Жишээ загварчлалын хэрэгсэл: Vflo.
Гидрологийн тээвэрлэлтийн загварчлал
[засварлах | кодоор засварлах]
Энэ төрлийн загварчлал нь голын голдиролын дагуух үерийн усны шилжилт, хуримтлал, үерийн долгионы шилжилт, усанд ууссан бодисын дархалт тээвэрлэлтийг судалж илэрхийлэх зорилготой.[4] Тухайлбал MIKE 11, MOHID, WAFLEX болон DSSAM гэх мэт програмууд ашиглагдаж байна.
Холимог загварчлал
[засварлах | кодоор засварлах]Олон төрлийн загварчлал хослон ажиллахыг хоимог загварчлал гэнэ. Үүний жишээ нь HBV ба энэ нь туршилтын буюу эмпирик урсацын загварчлал болон гидрологийн шилжилтийн загварчлалыг хослуулан багтаадаг байна. Мөн зарим загварчлал нь гадаргын болон газрын доорхи усны харилцан холбоонд суурилж түүний процессыг судлах зорилготой GSSHA, MIKE SHE, болон WEAP гэсэн загварын хэрэгсэлүүд ашиглагдаж байна.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]- Гадаргын урсац
- Гидрологи (хөдөө аж ахуйн)
- Усны инженерчлэл
- Газар доорхи усны орд
- Газрын доорхи усны загварчлал
- Усны түвшний хяналт
- Усны чанар
- Хөрсний давсны хяналт
- WaterGAP гидрологи ба ус хэрэглээний загварчлал
Лавлахууд
[засварлах | кодоор засварлах]- ↑ Rushton, K.R., 2003, Groundwater Hydrology: Conceptual and Computational Models. John Wiley and Sons Ltd. ISBN 0-470-85004-3
- ↑ United States Department of Agriculture (1986). Urban hydrology for small watersheds (PDF). Technical Release 55 (TR-55) (Second Edition ed.). Natural Resources Conservation Service, Conservation Engineering Division.
{{cite book}}
:|edition=
has extra text (help)[permanent dead link] - ↑ RainOff [1] a rainfall-runoff model based on the concept of a nonlinear reservoir.
- ↑ Vijay P. Singh,, Computer Models of Watershed Hydrology, Water Resource Publications, pgs. 563-594 (1995)