Гинатас Науседа

Гинатас Науседа

Гитанас Науседа (Литва: Gitanas Nausėda; 1964 оны 5-р сарын 19-нд ЗСБНЛитва Улсын Клайпеда хотод төрсөн) Литва улсын төрийн болон улс төрийн зүтгэлтэн. 2019 оны 7-р срын 12-ноос Бүгд Найрамдах Литва Улсын ерөхийлөгчөөр ажиллаж байгаа.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1970-1981 онд Клайпеда хотын 5-р дунд сургуульд суралцаж, 1971 оноос Клайпедагийн хөгжмийн сургуульд суралцсан ("Гинтарелис" хөвгүүдийн найрал дуунд дуулдаг байсан).

1982-1987 онд Вильнюсийн их сургуулийн аж үйлдвэрийн эдийн засгийн факультетэд суралцсан.

1987-1989 онд - Эдийн засгийн факультетийн аспирант (удирдагч - профессор Владас Астраускас).

1987-2004 онд Вильнюсийн Их Сургуулийн эдийн засгийн ангийн багш.

1990-1992 онд ХБНГУ-ын Маннхаймын Их Сургуульд дадлагажигч багш.

1992-1993 онд Эдийн засаг, хувьчлалын хүрээлэнд ахлах эрдэм шинжилгээний ажилтан. 1993 онд Науседа нийгмийн ухааны докторын зэрэг хамгаалсан.

1993-1994 онд - Үнэ, өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны санхүүгийн зах зээлийн хэлтсийн дарга, Литвын үндэсний "Lietuvos rytas" (Литвын өглөө) сонины эдийн засгийн тоймч.

1994 онд ХБНГУ-ын Бундестагт дадлага хийсэн.

1994-1996 онд Литвын Банкны арилжааны банкуудад хяналт тавих газрын орлогч дарга.

1996-2000 онд Литвын Банкны Мөнгөний бодлогын газрын захирал. 1998-2000 онд Литвын Банкны ТУЗ-ийн гишүүн.

2004-2009 онд тэрбээр ерөнхийлөгч Валдас Адамкусын зөвлөхөөр ажиллаж байсан.

2008-2018 онд - "SEB Bankas"-ийн ерөнхийлөгчийн зөвлөх, тус банкны ахлах эдийн засагч.

2009 оноос - Вильнюсийн их сургуулийн олон улсын бизнесийн сургуулийн дэд профессор.

2018 оны 9-р сарын 17-нд Гинатас Науседа 2019 оны Литвын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буйгаа зарласан.

2019 оны ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд тэрээр 30.95 хувийн санал авч хоёрдугаар байрт орсон. 2019 оны 5-р сарын 26-нд Ингрида Шимоните ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд нийт сонгогчдын 65.86%-ийн саналаар ялалт байгуулж, 2019 оны 7-р сарын 12-нд албан тушаалдаа орсон.

Гитанас Науседа төрөлх Литва хэлээсээ гадна англи, герман, орос хэлээр ярьдаг.

2022 оны 2-р сарын 24-нд тэрээр Оросын Украин руу хийсэн довтлогоог эсэргүүцэхийг оросын иргэдэд уриалсан видео бичлэгийг орос хэл дээр гаргасан.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]