Гонийн Лхагважав
Харагдац
Гонийн Лхагважав | |
---|---|
Төрсөн | |
Харьяалал | Монгол үндэстэн |
Иргэншил | Монгол |
Мэргэжил | эмч |
Гонийн Лхагважав - БНМАУ-ын Төрийн шагналт, Монгол улсын Ардын Эмч, мэс засалч.
Намтар
[засварлах | кодоор засварлах]/1935/. Говь-Алтай аймгийн Цээл сум. АУИС-ийн мэс заслын тэнхмийн багш байхдаа Ардын эмч /2002-07-05. №93/, , төрийн шагналт /1990/.
- МУИС-ийн анагаах ухааны ангийг 1961 онд төгссөн.
- 1961-1964 онд Говь-Алтай аймгийн Эрүүлийг хамгаалах газрын дарга,
- 1964 оноос Улсын төв эмнэлэг, Клиникийн нэгдсэн нэгдүгээр эмнэлэгт мэс засалч их эмч, мэдээгүйжүүлэгч их эмч,
- 1978 оноос мөн эмнэлгийн сэхээн амьдруулах тасгийн эрхлэгч,
- 1995 оноос АУИС-ийн яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тэнхмийн багш, эрхлэгчээр давхар ажиллаж ирлээ.
Монгол Улсад хүнд өвчтөнийг тусгаарлаж, сэхээн амьдруулах тасгийг анх байгуулж удирдаж ажиллан олон мянган хүнийг аврах эмнэлгийн нарийн мэргэжлийн шуурхай үйлчилгээг үндэслэсэн гавьяатай эмч ажээ. АУИС-д мэдээгүйжүүлэх, эрчимт эмчилгээ заах программ, стандартыг боловсруулж, оюутны сургалтыг сайжруулж, дипломын дараах эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэх, сэхээн амьдруулах, яаралтай тусламжийн программ хөтөлбөр, тасралтгүй сургалтыг зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэж ирлээ.
Цол зэрэг
[засварлах | кодоор засварлах]- Эрүүл мэндийн профессор цол /1996/
Гавьяа Шагнал
[засварлах | кодоор засварлах]- БНМАУ-ын Төрийн шагнал /1990/ - Элэг, цөсний өвчнийг оношилж, мэс заслын аргаар эмчлэх асуудлыг шийдсэн учир П.Долгор нарын 5 эмчийн хамт
- Монгол улсын Ардын Эмч /2002-07-05. №93/
- БНМАУ-ын Хүний Гавьяат Эмч /1981-07-25. №164/
- Хөдөлмөрийн хүндэт медаль,
- Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.