Jump to content

Грег Луганис

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Грег Луганис

Усанд үсрэлт
Төлөөлдөг улс:  Америкийн Нэгдсэн Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрГрегори Эфтимиос Луганис
Төрсөн огноо (1960-01-29) 1 сарын 29, 1960 (66 настай)
Төрсөн газарКалифорни, Эль-Кахон
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгөн медаль – хоёрдугаар байрМонреаль 197610 м тавцан
Алтан медаль – нэгдүгээр байрЛос-Анжелес 19843 м трамплин
Алтан медаль – нэгдүгээр байрЛос-Анжелес 198410 м тавцан
Алтан медаль – нэгдүгээр байрСөүл 19883 м трамплин
Алтан медаль – нэгдүгээр байрСөүл 198810 м тавцан
Дэлхийн АШТ
Алтан медаль – нэгдүгээр байрБерлин 197810 м тавцан
Алтан медаль – нэгдүгээр байрГуаяакил 19823 м трамплин
Алтан медаль – нэгдүгээр байрГуаяакил 198210 м тавцан
Алтан медаль – нэгдүгээр байрМадрид19863 м трамплин
Алтан медаль – нэгдүгээр байрМадрид 198610 м тавцан
Пан Америкийн наадам
Алтан медаль – нэгдүгээр байрСан-Хуан 19793 м трамплин
Алтан медаль – нэгдүгээр байрСан-Хуан 197910 м тавцан
Алтан медаль – нэгдүгээр байрКаракас 19833 м трамплин
Алтан медаль – нэгдүгээр байрКаракас 198310 м тавцан
Алтан медаль – нэгдүгээр байрИндианаполис 19873 м трамплин
Алтан медаль – нэгдүгээр байрИндианаполис 198710 м тавцан
Универсиад
Алтан медаль – нэгдүгээр байрЭдмонтон 19833 м трамплин
Алтан медаль – нэгдүгээр байрЭдмонтон 198310 м тавцан

Грегори "Грег" Эфитимиос Луганис (Англи: Gregory "Greg" Efthimios Louganis, 1960 оны 1 сарын 29-нд төрсөн) нь Америкийн усанд үсрэлтийн тамирчин, зохиолч юм.

Тэрээр 1984 онд Сонирхогчдын Биеийн Тамирын Холбооноос АНУ-ын оны шилдэг сонирхогч тамирчны Жэймс Э.Салливаны нэрэмжит шагналыг хүртжээ.

Луганис Самоа, Швед гаралтай бөгөөд Грек гаралтай Америк гэр бүлд үрчлэгдэж, Калифорнид өсчээ. Тэрээр Санта-Ана ахлах сургууль, мөн Эль-Кахон дахь Валхалла ахлах сургуульд суралцаж байв.

Тамирчны замнал

[засварлах | кодоор засварлах]

Луганис 16 настайдаа Монреаль хотод зохиогдсон 1976 оны зуны олимпод оролцож, тавцангийн төрөлд Италийн домогт тамирчин Клаус Дибиасигийн дараа орж, мөнгөн медаль зүүжээ. 2 жилийн дараа Дибиаси зодог тайлж, Луганис анх удаа дэлхийн аварга цолд хүрсэн. 1978 онд тэрээр Майамигийн их сургуулиас усанд үсрэлтийн тэтгэлэг хүртэж, тус сургуульд театрын чиглэлээр суралцах болов. Гэхдээ Грег 1981 онд Ирвин дэх Калифорнийн их сургууль руу шилжиж бакалаврын зэрэгтэй төгсчээ.

Луганис Москвад болох 1980 оны зуны олимпоос хос алтан медаль зүүнэ гэгдэж байсан боловч Америкийн бойкотын улмаас мөрөөдлөө хойшлуулахаас өөр аргагүй болов. 1982 онд Дэлхийн АШТ-ээс хошой алтан медаль зүүсэн тэрээр 1984 оны Лос-Анжелесийн олимпод онооны дээд амжилт тогтоон, өрсөлдөгчдөө хол хаяж түрүүлэн тавцан, трамплины төрлийн аль алинд алтан медаль зүүв.

1986 онд мөн амжилтаа давтаж, Дэлхийн АШТ-ээс хос алтан медальтай харьсан Грег 1988 оны Сөүлийн олимпод бас л 2 алтан медаль зүүсэн. Гэхдээ энэ удаад трамплины төрлийн урьдчилсан шатанд араараа 2½ эргэлттэй үсрэлт гүйцэтгэж байгаад трамплинд толгойгоо цохисон. Гэмтэл авсан хэдий ч урьдчилсан шатаа дуусгаж чадсан Луганис шигшээ шатанд мөнөөх үзүүлбэрээ давтан гүйцэтгэж, алтан медаль зүүжээ. Харин тавцангийн төрөлд сүүлчийн үсрэлтээрээ 3.4 зэрэглэлийн үсрэлтийг гүйцэтгэж, нийт 638.61 оноотой болсноор мөнгөн медаль хүртсэн Шион Нигээс дөнгөж 1.14 оноогоор илүү гарч, түрүүлжээ.

Грег Луганис гэй гэдгээ олон нийтэд зарласан бөгөөд 1988 онд ХДХВ-тэй болох нь тогтоогдсон[1].

  1. ↑ "Breaking the Surface (his book on his life and diving career) Times Mirror article: Olympic Diver Louganis Reveals That He Has AIDS]