Jump to content

Гэлэгийн Одон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Гэлэгийн Одон
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
МэргэжилЗураач

Гэлэгийн Одон - БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналт, Ардын Зураач, УГЗ зураач.

Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт Бодонгууд овогтой Гэлэгийн хөвүүн болон 1925 онд төржээ. Г.Одон Мал ба Газар тариалангийн яамны харьяа Усны аж ахуй удирдах газарт усны техникчээр ажиллаж байхын зэрэгцээ, зураг оролдох дуртай учраас шинээр байгуулагдсан Зураг урлалын газар байнга очиж холбоотой байх болсон байна. 1942 оноос Д.Чойдогтой биечлэн уулзаж , Г.Одон уран зурагт дуртайгаар барахгүй, Д.Чойдогоор зургийн тухай яриулаад баймаар, уран зураачдын талаар цуглуулсан альбом үзүүлж гайхамшигтай тайлбарлаж хорхойг нь хүргэнэ. Ингэж Г.Одонгийн эцэг эхээсээ заяасан уран гар, оюун билгийг Чойдог багш нь нээж зураач болгосонд нь их баярлаж явдаг байжээ.

  • Москва дахь В.И.Суриковын нэрэмжит уран зургийн дээд сургуулийг 1951 онд төгссөн. “Нийслэл хүрээг чөлөөлсөн нь” гэдэг хувьсгалын сэдэвтэй зургаараа дипломоо хамгаалжээ.
  • 1944, 1945, 1951-1959 онд дүрслэх урлагийн газар зураач, мэргэжилтэн,
  • 1959-1962 онд Соёлын яаманд тасгийн дарга,
  • 1976-1985 онд УБДС-д багшаар ажиллаад насны тэтгэвэрт гарчээ.

Москвагаас сургуулиа төгсч ирмэгц нь Урчуулын Эвлэлийн хорооны дарга Н.Цүлтэм Улсын багшийн дээд сургууль дээр Уран зургийн анги нээж багшаар нь томилсонд өөрийнх нь гарыг ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн ачит багш Д.Чойдогийн арга барил, сэтгэлдээ хоногшсон бүхнийг эргэн санаж тулгамдсан залуу багш надад сургууль болж “багш шигээ багш болно” гэж бодож, мэрийсэн гэж дурсан бичсэн байдаг.

Монголын дүрслэх урлаг, уран зургийн урлагийг хөгжүүлэх, энэ чиглэлийн авьяастан, уран бүтээлчдийг сургаж бэлтгэхэд бүхий л авьяас билэг, хөдөлмөр зүтгэлээ зориулсан сурган хүмүүжүүлэгч байжээ.

Түүний уран бүтээлүүд түүхийн, аж байдлын, байгалийн, хөрөг гэх зэргээр дүрслэх урлагийн төрөл бүр дээр чадварлаг бүтээдэг авьяаслаг уран бүтээлч байв.

Ажилсаг, багаасаа хар бор ажилд нухлагдсан, бие бялдар чийрэг, өвс гар хадуураар хадахдаа сайн болохоор өвгөд хөгшдөд туслахын зэрэгцээ судалбар зургаа зурна. Хот, хөдөө хослуулан амьдарч түүнийгээ ажиглан хүмүүсийн дүр төрхийг тогтоон, хожим зурах бүтээлдээ тусгаж явдаг их гярхай хүн байжээ.

Зуныхаа амралтаар 1948 онд онд нутагтаа очоод хадлан хадаж, хөдөөгийн амьдралын гүнд гар биеэр оролцож явснаа эргэн санаж 1952 онд “Ажлын дараа” гэдэг бүтээлээ туурвижээ. Зураач уг бүтээлийнхээ зохиомж, дүр бүрийг тооцоолж хүн бүрийг өөрөөс нь харж зурсан нь их адилхан болсон байдаг. Үүнд нас намба, зан төрх, ажлын сахилга бат зэргийн нарийн судалж, тод томруулан харуулсан зураг болохоор үзсэн хзн бахархан магтдаг, зуруулсан хүмүүс ч сэтгэл дүүрэн байдаг байжээ.

  • “Эртний баатрууд”,
  • “Партизан Тогтох”,
  • “Партизан Хасбаатар”,
  • “Ээж хайрхан”, “Улзын малчин”,
  • “Их уурхайнхан”,
  • “Эх нутгийн дуулал”,
  • “Хадланчид”,
  • “Дорнодын талд” зэрэг түүх, хувьсгал, ажил хөдөлмөрийн сэдэвт уран зураг, хөрөг, байгалийн зураг олон арвыг туурвиж Монголын дүрслэх урлагийн алтан сан хөмрөгт оруулжээ.