Jump to content

Гюнтер Андерс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Гюнтер Андерс эхнэр Ханна Арендтын хамт

Гюнтер Андерс (герман. Günther Anders; 1902 оны 7-р сарын 12-нд Бреслау (өнөөгийн польшийн Вроцлав) хотод төрсөн-1992 оны 12-р сарын 17-нд Вена хотод нас барсан) — герман-еврей гаралтай цөмийн зэвсгийн болон дайны эсрэг хөдөлгөөний идэвхитэй гишүүн бөгөөд австрийн зохиолч, гүн ухаантан.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Гюнтер Андерс төрөхдөө Гюнтер Штерн (герм. Günther Stern) нэртэй байсан. Тэрээр хүүхдийн сэтгэл судлалыг үндэслэгч Уильям Штерн ба Клара Штерн (1877–1948) нарын хүү болж төрсөн. Тэрээр Берлинд Эдмунд Хуссерл, Мартин Хайдеггер (Ханс Йонас, Ханна Арендт нартай хамт), Эрнст Кассирер, Пол Тиллих нартай хамт суралцаж, Франкфуртын Нийгмийн судалгааны сургууль (Т.Адорно, Г.Маркузе, М.Хоркхаймер, Эрих Фромм) -тай ойр холбоотой байсан.

1929 онд Потсдам хотод тэрээр Ханна Арендттай танилцаад мөн оны 9-р сарын 26-нд гэрлэсэн бөгөөд тэдний гэрлэлт 1937 он хүртэл үргэлжилсэн юм.

1933 онд Нацистууд засгийн эрхэнд гарсны дараа тэрээр эхлээд Парис руу, дараа нь 1936 онд АНУ руу цагаачилжээ. 1950 онд тэрээр Европ руу буцаж ирээд Венад суурьшиж, Австрийн иргэншил авсан байна.

Тэрээр "Хүний хоцрогдол" (1956) ном хэвлэгдсэний дараа олны танил болсон. Тэрээр 1958 онд Хирошима, Нагасаки, 1966 онд Освенцимд очиж үзсэний дараа "Гүүрэн дээрх хүн" (1959), "Ханан дээрх бичээс" (1967) номондоо аяллынхаа тухай эссэ нийтлүүлсэн юм.

1992 онд түүнд "Зигмунд Фройд"-ын шагнал хүртээсэн байна.