Даймлер-Моторен-Гезеллшафт
Харагдац
| Даймлер-Моторен-Гезеллшафт Daimler-Motoren-Gesellschaft (DMG) | |
|---|---|
| Эрх зүйн хэлбэр | |
| Үүсгэн байгуулагдсан | 1890 оны арваннэгдүгээр сар |
| Үйл ажиллагаагаа зогсоосон | 1926 он |
| Хаагдсан шалтгаан | Бенц & Ко.-тай Даймлер-Бенц ХК болж нэгдсэн |
| Төв байр | Каннштатт, Штутгарт-Унтертюркхайм, Берлин-Марийнфелде, Герман |
| Удирдлага | Готтлиб Даймлер |
| Салбар | Хөдөлгүүр үйлдвэрлэгч, тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч |
Даймлер-Моторен-Гезеллшафт (герм. Daimler-Motoren-Gesellschaft, товчоор: DMG) нь Вюртембергийн Каннштаттад анх үүсгэн байгуулагдаад, дараа нь Штуттгарын Унтертюркхайм сүүлд нь Берлиний Марийнфелдед дахин нээгдэж байсан германы урьдны автомашин үйлдвэрлэгч аж ахуйн нэгж байв. Тус компани нь өнөөгийн Даймлер ХК-ийг үүсгэн байгуулагчдын нэг юм.
Зургийн цомог
[засварлах | кодоор засварлах]-
Даймлер ачааны автомашин, 1896 он
-
Даймлерын сурталчилгааны хуудас, 1890 оны орчим
-
28/50-PS-Давхар фаэтон, 1905 он
-
Даймлерын транспортер, 1918 оны орчим