Jump to content

Даймлер ХК

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Даймлер ХК
Daimler AG
Logo
Эрх зүйн хэлбэр Хувьцаат Компани
ISIN DE0007100000
Үүсгэн байгуулагдсан 1998 оны 11 сарын 17
Төв байр Штутгарт,  Герман

Удирдлага

Ажилчид 298.683 (2018 оны 12 сарын 31)[1]
Эргэлтийн хөрөнгө 167,4 тэрбум (2018)[1]
Салбар Автомашины аж үйлдвэр, санхүүгийн үйлчилгээ
Цахим хуудас www.daimler.com
Мэдээ: 1. Дөрөвдүгээр сар 2019 Загвар:Инфобокс аж ахуйн нэгж/Засвар/Мэдээ 2019
Штутгарт хот дахь компанийн төв байр

Даймлер ХК (герм. Daimler AG) нь Штутгарт хотод төвтэй, хөрөнгийн биржэд бүртгэлтэй германы суудлын болон ачааны автомашин үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж юм. Тус компанийн хамгийн алдартай марк нь Мерседес-Бенц. Мөн түүнчлэн энэ аж ахуйн нэгж нь санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг.

Даймлер ХК нь АНУ-ын Форбес сэтгүүлээс жил бүр гаргадаг Forbes Global 2000 жагсаалтад 29-р байрт (2017 оны мэдээгээр) орсон байна. Энэ аж ахуйн нэгж нь 2018 оны эхээр ойролцоогоор 85,7 тэрбум америк долларын зах зээлийн үнэлгээнд хүрчээ.[2]

Өнөөгийн Даймлер ХК нь 1998 онд ДаймлерКрайслер ХК гэх нэртэйгээр Даймлер-Бенц болон америкийн Крайслер корпорациуд нэгдсэнээр анх бий болсон юм. Нэрээ 2007 онд Даймлер ХК болгон өөрчилсөн шалтгаан нь Крайслерийн ихэнхийг зарснаас үүдэлтэй юм.

Даймлер ХК-ийн түүх нь 1883 онд Маннхаймд үүсгэн байгуулагдсан хийн хөдөлгүүрийн үйлдвэр болох Бенц & Ко. үеэс эхлэх ба тус үйлдвэр нь 1926 онд Даймлер-Моторен-Гезеллшафттай нэгдэн Даймлер-Бенц ХК-ийг бий болгожээ. 1883 онд Готтлиб Даймлер халах гуурсан ноцолттой хийн хөдөлгүүр болон хөдөлгүүрийн хурдыг гаргах хавхлагийн удирлагаар тохируулах гэсэн хоёр сэдвийг патентлуулан авсан байна. Энэ хоёр патент нь дэлхий даяар хамгийн эхний хурдан эргэлттэй дотоод шаталтат хөдөлгүүрийн суурь байсан юм. 1886 оны нэгдүгээр сарын 29-нд Карл Фрийдрих Бенц хамгийн анхны автомобиль буюу дотоод шаталтын хөдөлгүүртэй, цахилгаан ноцоолт бүхий гурван дугуйт тээврийн хэрэгслийг зохион бүтээж, патентын эрхийг авав.

1920-иод онд бүх л автомашин үйлдвэрлэгч зөвхөн оршин тогтнохын төлөө тэмцэж байв. Германы Дойче Банк нь Даймлер-Моторен-Гезеллшафт болон түүний өрсөлдөгч Бенц & Ко. компаниудын хооронд жуулчлан нэгдэх санал гаргасан нь биеллээ олж, 1926 оны зургаадугаар сарын 28-нд Даймлер-Бенц Хувьцаат Компани бий болсон юм.

Үйл ажиллагааны хүрээ

[засварлах | кодоор засварлах]

Тус концерн нь тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх бөгөөд түүний гэрээт борлуулагчдаараа болон дэлхий даяарх салбаруудаараа дамжуулан худалдаалдаг. Үүнээс гадна санхүүгийн үйлчилгээ үзүүлэх болон автомашины түрээсийн үйлчилгээний салбарт бас идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.

Хамгийн том бизнесийн салбар нь суудлын автомашины үйлдвэрлэл юм. Харин Даймлер Тракс нь 6 тонноос[3] дээш даацтай ачааны автомашины хамгийн том үйлдвэрлэгч юм. Санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаанд санхүүжүүлэх, борлуулалтын үйлчилгээний салбарт санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, томоохон үйлдвэрүүдийн авто баазад нь зориулсан менежментийн үйлчилгээ, автомашинтай холбоотой бүх даатгалыг даатгалын компаниудад жуулчлах үйлчилгээ зэрэг орно.[4]

Эдийн засгийн тоон үзүүлэлт

[засварлах | кодоор засварлах]

Даймлер ХК нь 2015 онд хөрөнгийн биржид бүртгэлтэй концернуудаас европ даяар хамгийн их ашигтай ажилласан концерноор бүртгэгджээ.[5].

Бизнесийн жил Эргэлтийн
хөрөнгө
Ашиг Ажилчдын тоо
(12 сарын 31)
ДаймлерКрайслер ХК
1997[6] 00 € 117,572 тэрбум 00 € 4,057 тэрбум 00 425.649
1998[6] € 131,782 тэрбум € 4,820 тэрбум 441.502
1999[6] € 149,985 тэрбум € 5,746 тэрбум 466.938
2000[7] € 162,384 тэрбум € 7,894 тэрбум 416.501
2001[7] € 150,386 тэрбум € 0,662 тэрбум 372.470
2002[8] € 147,368 тэрбум € 4,718 тэрбум 365.571
2003[8] € 136,437 тэрбум € 0,448 тэрбум 362.063
2004[9] € 142,059 тэрбум € 2,466 тэрбум 384.723
2005[9] € 149,776 тэрбум € 2,846 тэрбум 382.724
Даймлер ХК
2006[10] 00 € 99,222 тэрбум 00 € 3,783 тэрбум 00 274.024
2007[10] € 99,399 тэрбум € 3,985 тэрбум 272.382
2008[10] € 95,873 тэрбум € 1,414 тэрбум 273.216
2009[11] € 78,924 тэрбум € −2,644 тэрбум 256.407
2010[11] € 97,761 тэрбум € 4,674 тэрбум 260.100
2011[11] € 106,540 тэрбум € 6,029 тэрбум 271.370
2012[12] € 114,297 тэрбум € 6,830 тэрбум 275.087
2013[12] € 117,982 тэрбум € 8,720 тэрбум 274.616
2014[12] € 129,872 тэрбум € 7,290 тэрбум 279.972
2015[13] € 149,467 тэрбум € 8,711 тэрбум 284.015
2016[13] € 153,261 тэрбум € 8,784 тэрбум 282.488
2017[14] € 164,330 тэрбум € 10,864 тэрбум 289.321
2018[1] € 167,362 тэрбум € 7,582 тэрбум 298.683
 Commons: Daimler-Benz AG – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 Commons: DaimlerChrysler – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 Commons: Daimler AG – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. 1.0 1.1 1.2 Daimler steigert Absatz und Umsatz – EBIT und Dividende auf hohem Niveau (PDF) auf daimler.com, abgerufen am 6. Februar 2019.
  2. Daimler AG International on the Forbes Global 2000 List. {{cite book}}: External link in |Online= (help); Unknown parameter |Abruf= ignored (|access-date= suggested) (help); Unknown parameter |Online= ignored (|url= suggested) (help); Unknown parameter |Sammelwerk= ignored (|work= suggested) (help)
  3. Daimler Trucks. In: daimler.com. хандсан 26. Зургаадугаар сар 2016.
  4. Daimler Financial Services. In: daimler.com. хандсан 26. Зургаадугаар сар 2016.
  5. Top Ten europäischer Unternehmen: Daimler macht die dicksten Gewinne. n-tv Nachrichtenfernsehen, хандсан 26. Зургаадугаар сар 2016.
  6. 6.0 6.1 6.2 Geschäftsbericht 1999 (PDF)
  7. 7.0 7.1 Geschäftsbericht 2001 (PDF)
  8. 8.0 8.1 Geschäftsbericht 2003 (PDF)
  9. 9.0 9.1 Geschäftsbericht 2005 (PDF)
  10. 10.0 10.1 10.2 Geschäftsbericht 2008 (PDF)
  11. 11.0 11.1 11.2 Geschäftsbericht 2011 (PDF)
  12. 12.0 12.1 12.2 Geschäftsbericht 2014 (PDF)
  13. 13.0 13.1 Daimler AG: Geschäftsbericht 2016. хандсан 16. Хоёрдугаар сар 2017 (PDF; 8,92 MB).
  14. Daimler erneut mit Rekordergebnissen: Absatz, Umsatz und EBIT auf höchstem Niveau – Erhöhung der Dividende auf 3,65 € vorgeschlagen (PDF) auf daimler.com, abgerufen am 2. Februar 2018.