Дамдинбазарын Батзаяа
Харагдац
| Дамдинбазарын Батзаяа | |
| Жинхэнэ нэр | Дамдинбазарын Батзаяа |
|---|---|
| Төрсөн он | 4 сарын 8, 1984 |
| Яс үндэс | Монгол үндэстэн |
| Улсын иргэн | |
| Ажил үйл | дуучин, жүжигчин |
| Дуулдаг хэл | монгол хэл |
| Урсгал | хип хоп, рэп (үглээ дуу) |
| Танил үе | 2000-аад он — одоо |
| Хамтлаг | Татар |
Дамдинбазарын Батзаяа — Татар хамтлагийн гишүүн, Монголын дуучин.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1984 оны 4 сарын 08-нд төржээ. Нийслэлийн 39-р дунд сургууль төгссөн. Тус сургуулийн анги удирдсан багш Б.Сономбалжираас урам зориг авч "Ардын багш" дуугаа бичсэн гэдэг.[1]
“Аз жаргал bad boy” бүрэн хэмжээний уран сайхны кинонд 2007 онд тоглож байсан. Д.Батзаяа нь өглөө 06:00-07:00 цагийн хооронд босдог, архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй.[2]
2016 онд “Татар” хамтлагийн үе үеийн бүх сонсогч, залуучуудад зориулж "VIP GIG show” тоглолт хийж байв.
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- Татар хамтлагийн түүх
- Халамцуу Яриа #170 Татар хамтлагийн ахлагч Д.Батзаяа Ч.Ганбат #subscribe
- Д.Батзаяа: "Татар" кино мөрөөдлийн үнэ цэнийг харуулна
- Д.Батзаяа: Жагаа “Татар” хамтлагтаа нэгдэнэ
- ↑ team, UBn (2025-10-06). ""Татар" хамтлагийнхан "Ардын багш" дууныхаа эзэнтэй уулзжээ". Улаанбаатар ньюс. Татаж авсан: 2025-10-07.
- ↑ gogo.mn. ""Татар"- ын ахлагч Д.Батзаяа: Ердөө ч архи уудаггүй, муухай амттай". gogo.mn. Татаж авсан: 2025-10-07.