Дамдингийн Баяраа

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Mongolian traditional wrestling ttf.svg Дамдингийн (Дамдины) Баяраа
Төрсөн өдөр 1957 оны 7 сарын 12
Төрсөн газар Монгол улсын Улаанбаатар хот
Нас барсан нь 2007 оны 7 сарын 7 (50 насласан)
Алдар цол
Бөхийн цол улсын гарьд
Дуурьсгаж
явсан нутаг
Хөвсгөл аймгийн
Цагаан-Үүр сум
Цол ахисан он жил
Улсын гарьд 2003
Улсын заан 1988
Улсын начин 1979
Улсын наадмын барилдааны амжилт
Шөвгөрсөн 5 (1979, 1984, 1986, 1988, 1989)

Дамдингийн (Дамдины) Баяраа (1957 оны 7 сарын 12 - 2007 оны 7 сарын 7) нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, үндэсний бөхийн улсын гарьд цолтой бөх юм.

Амжилт[засварлах | edit source]

Үндэсний бөх[засварлах | edit source]

  • 1979 онд 5 давж улсын начин цол хүртэв
  • 1984 онд 5 давсан
  • 1986 онд 6 давсан
  • 1988 онд 7 давж улсын заан цолд хүрчээ
  • 1989 онд 5 давсан
  • 1990 онд Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншиг наадамд 8 давж гуравт үлдсэн[1]
  1. Улсын гарьд цол нь 2003 онд бий болсон бөгөөд Д.Баяраа 1990 онд болсон Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншиг наадамд 8 давсан амжилтаараа уг цолыг хүртжээ

Чөлөөт бөх[засварлах | edit source]

Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт (1979), улсын 4 удаагийн аварга.

Намтар[засварлах | edit source]

Түүний аав нь дархан аварга Дарийн Дамдин. Цагаан-Үүр сумын 8 жилийн дунд сургууль төгссөн. 1976 онд цэргийн албанд мордож, Алдар нийгэмлэгт тамирчин болжээ.

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын засаг даргын албыг хашиж байгаад, 2007 оны 7 сарын 7-ны өдөр Дэлгэр мөрний усанд осолдож нас баржээ.