Дамдины Баяраа
| Хувийн мэдээлэл | |
|---|---|
| Төрсөн огноо | 7 сарын 12, 1957 |
| Нас барсан огноо | 7 сарын 7, 2007 (49 насалсан) |
| Алдар цол | |
| Бөхийн цол | Улсын гарьд |
| Улсын гарьд | 2003 |
| Улсын заан | 1988 |
| Улсын начин | 1979 |
| Улсын наадмын барилдааны амжилт | |
| Шөвгөрсөн | 5 (1979, 1984, 1986, 1988, 1989) |
Дамдины Баяраа (1957 оны 7-р сарын 12-нд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд төрсөн - 2007 оны 7-р сарын 7-нд нас барсан) -Монголын үндэсний бөхийн улсын гарьд цолтой бөх.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1957 онд төрөөд 10-хан сартайдаа Хөвсгөлийн Цагаан-Үүр суманд аавынхаа эх Дарь гуайнд очоод 19-тэй цэрэгт иртлээ эмэг эхтэйгээ амьдарсан юм.
Цагаан-Үүр сумын 8 жилийн дунд сургууль төгссөн. 1976 онд цэргийн албанд мордож, Алдар нийгэмлэгт тамирчин болжээ.
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын засаг даргын албыг хашиж байгаад, 2007 оны 7 сарын 7-ны өдөр Дэлгэр мөрний усанд осолдож нас баржээ.
Амжилт
[засварлах | кодоор засварлах]Үндэсний бөх
[засварлах | кодоор засварлах]- 1979 онд 5 давж улсын начин цол хүртсэн
- 1984 онд 5 давсан
- 1986 онд 6 давсан
- 1988 онд 7 давж Улсын Заан цолд хүрчээ
- 1989 онд 5 давсан
- 1990 онд Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншиг наадамд 8 давж гуравт үлдсэн[1]
- ↑ Улсын гарьд цол нь 2003 онд бий болсон бөгөөд Д.Баяраа 1990 онд болсон Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншиг наадамд 8 давсан амжилтаараа уг цолыг хүртжээ
Чөлөөт бөх
[засварлах | кодоор засварлах]Дэлхийн залуучуудын чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт (1979), улсын 4 удаагийн аварга.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Түүний аав нь дархан аварга Дарийн Дамдин.
Гэргий С.Алимаа. Тэд 3 охин, нэг хүүтэй. Хүү Б.Төрмагнай аймгийн арслан, хүргэн Б.Болдбаатар аймгийн заан цолтой.