Jump to content

Дамдины Дамдимаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дамдины Дамдимаа
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилбарималчин

Дамдины Дамдимаа — БНМАУ-ын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, барималчин.

Өдгөөгийн Сүхбаатар аймгийн Дарьгангад төрж, Тамсагбулагт ажиллаж байсан партизан Дамдингийнд үрчлэгдэж, нийслэлд өссөн энэ эмэгтэй дүрслэх урлагийн газарт 17 настайдаа туслах ажилчнаар орж, “Цогт тайж” киног хийх үед түүний баримлыг хийж байсан УГЗ Гүрдоржийн, улмаар Д.Сүхбаатарын хөшөөг бүтээхэд УГЗ С.Чоймбол нарын уран барималчдын туслахаар ажиллаж уран барималч болох гараагаа эхэлжээ.

  • 1954 онд Урлагийн сургуульд барималчны анги нээгдэхэд элсэн суралцаж, бие дааж олсон барималчны дадлагаа онолын мэдлэгээр зузаатгасны дээр
  • УБДС-ийн зургийн анги, Ленинградын И.Е.Репиний нэрэмжит уран зургийн академид мэргэжлээ дээшлүүлсэн байна.
  • “Монгол кино” үйлдвэрт барималчин,
  • Пионерийн ордонд багш,
  • МУЭ-ийн хороонд уран бүтээлч,
  • Шаазан, ваарын үйлдвэрт эх загвар зохиогч,
  • Музейнүүдийг удирдах газарт барималчнаар ажиллажээ.

Анх 1942 онд “Тагтаатай хүүхэд” гэсэн баримлыг бие даан хийсэн нь МҮЭ-ийн Төв Зөвлөлөөс зарласан уралдаанд түрүүлж шагнуулсандаа урамшин

  • “Хадланчин”,
  • “Догшин сарлаг”,
  • “Торхчин”,
  • “Ботготой хүүхэд”,
  • “Шуурга”,
  • “Уургачин” зэрэг аж байдлын сэдэвт бүтээлүүд туурвиж,

1960 оноос хөрөг баримлаар голлон ажиллаж

  • 1978 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цол (БНМАУ-ын УГЗ /1978-03-16. №64/)
  • “Алтан гадас” одон
  • Ойн болон бусад медалиудаар

Тэрээр БНМАУ-ын Төрийн хошой шагналт, анхны Ардын Зураач, УГЗ, XX зууны манлай зураач О.Цэвэгжавын гэргий юм. Хоёр хүү, нэг охин нь чулуун бар, уран зураг, мультфильмийн уран бүтээлчид ажээ.