Дашбалдангийн Пүрэвсүрэн
Dashbaldangiin Purevsuren | |
|---|---|
| Дашбалдангийн Пүрэвсүрэн | |
| Төрсөн | 1929 Булган аймаг, Булган сум, Монгол Улс |
| Нас барсан | 1929 оны 1-р сарын 3 |
| Мэргэжил | Дуурийн дуучин |
| Хань | Норовын Баатар |
| Шагналууд | Монгол Улсын Ардын Жүжигчин (2024), Монгол Улсын Гавьяат Жүжигчин (1961), Алтан Гадас одон (1956) |
Дашбалдангийн Пүрэвсүрэн (1929-2025.I.03) нь Монгол Улсын дуурийн дуучин, Монгол Улсын Ардын Жүжигчин цолтай ахмад уран бүтээлч байсан юм. Монгол Улсын Засгийн Газраас түүний эх орныхоо дуурь, дууны урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн 1961 онд Гавьяат Жүжигчин цолоор шагнажээ.
Бага нас, Ажлын эхэн үе
[засварлах | кодоор засварлах]Пүрэвсүрэн 1929 онд БНМАУ-ын Богдхан аймгийн Булган-Уулын хошуу буюу одоогийн Булган аймгийн Булган сумын нутагт төржээ. Түүний аав нь Дашбалдан хэмээх нутгийн малчин, анчин гөрөөчин хүн байжээ. 1942 оны 3-р сарын 16-нд 13 настайдаа Дотоод хэргийн яамны Хилийн цэргийн чуулгад дуучнаар анх ажилд оржээ. [1] Тэрээр 1945 онд хоёрдугаар зэргийн дуучин болж, 1947 онд дунд тушаалын цэргийн офицер цол хүртжээ.
Сонгодог Дуурь
[засварлах | кодоор засварлах]Дашбалдангийн Пүрэвсүрэн нь 1948 онд “Бөмбөгөр Ногоон” хэмээн нэрийддэг Улсын хөгжимт драмын театрт ажиллах болж, хожим Монгол Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болоход нь үргэлжлүүлэн ажилласан ахмад уран бүтээлч юм. [2] Тэрээр 1985 оны сүүлчээр гавьяаныхаа тэтгэвэрт гарах хүртлээ Монгол Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт дуурийн дуучнаар ажиллаж, Монголын дуурийн урлаг үүсч хөгжихөд чухал хувь нэмэр оруулсан. Мөн 1956 онд гарсан Манай аялгуу нэртэй Монголын уран сайхны кинонд Д.Пүрэвсүрэн дуулж дүрээ мөнхөлжээ.
1961 онд Дашбалдангийн Пүрэвсүрэнгийн эх орныхоо сонгодог урлаг, дууны урлагийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэн Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнаж байжээ. [3] Д.Пүрэвсүрэн Хойд Солонгос, Орос, Герман, Хятадад тоглолт хийж, суралцаж байв. Пүрэвсүрэнгийн дуулалт, дүр бүтээлт, тэр дундаа түүний бүтээсэн "Ханбүргэд” дуурийн Норовлхам, Монголын алдарт Учиртай гурван толгой дуурийн Нансалмаа болон Хоролмаагийн дүрийг мэргэжлийн урлаг судлаачид өндрөөр үнэлдэг. [4][5]
МУГЖ Дашбалдангийн Пүрэвсүрэнгийн 90 насны ойд зориулан УДБЭТ -аас 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо хүндэтгэлийн тоглолт зохион байгуулсан. [6]
Монгол Улсын Ерөнхийлөгч Д. Пүрэвсүрэнд 2024 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын Ардын жүжигчин цол олгов. [7]
Хувийн амьдрал
[засварлах | кодоор засварлах]Пүрэвсүрэн нь Монголын урдаа барьдаг мэргэжлийн балетчин Гавьяат жүжигчин Норовын Баатартай гэрлэжээ. Н. Баатар 2024 оны есдүгээр сарын 25-нд таалал төгсөв. [8]
МУАЖ, МУГЖ Д.Пүрэвсүрэн нь 2025 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр таалал төгсжээ.[9]
Зарим Гол Шагнал
[засварлах | кодоор засварлах]- Монгол Улсын ардын жүжигчин (2024)
- Хүндэт хилчин (1983)
- Онц хилчин (1980)
- Монгол Улсын гавьяат жүжигчин (1961)
- Алтан гадас одон (1956)
Гол Уран Бүтээлийн Жагсаалт
[засварлах | кодоор засварлах]| № | Ангилал | Дууны нэр |
|---|---|---|
| 1 | Дуурийн дүрүүд | Нансалмаа (Учиртай гурван толгой дуурь) |
| 2 | Дуурийн дүрүүд | Хоролмаа (Учиртай гурван толгой дуурь) |
| 3 | Дуурийн дүрүүд | Халуун (Жаргалт зам дуурь) |
| 4 | Дуурийн дүрүүд | Ордонмого хатан (Шарай голын гурван хаан) |
| 5 | Дуурийн дүрүүд | Дуламсүрэн (Тэмцэл дуурь) |
| 6 | Дуурийн дүрүүд | Унага (Хөхөө намжил дуурь) |
| 7 | Дуурийн дүрүүд | Ялмаа (Ялмаа) |
| 8 | Дуурийн дүрүүд | Норовлхам (Канцлер дуурь) |
| 9 | Дуурийн дүрүүд | Нэгэн эмэгтэй (Нэгэн эмэгтэй) |
| 10 | Дуурийн дүрүүд | Ольга (Лусын дагина дуурь) |
| 11 | Дуурийн дүрүүд | Лена (Октябрь дуурь) |
| 12 | Дуурийн дүрүүд | XXI зуун - Зуун жилийн эхэнд (Драм) |
| 13 | Дуурийн дүрүүд | Половец бүсгүйчүүд (Игров бат хан дуурь) |
| 14 | Дуурийн дүрүүд | Берта (Сэвэрлийн үсчин дуурь) |
| 15 | Дуурийн дүрүүд | Смеральда (Смеральда дуурь) |
| 16 | Монгол ардын дуунууд | Хөх торгон дээл |
| 17 | Монгол ардын дуунууд | Хөх торгон цамц |
| 18 | Монгол ардын дуунууд | Сэр сэр салхи |
| 19 | Монгол ардын дуунууд | Санжид буруу гөлөм |
| 20 | Монгол ардын дуунууд | Солонго |
| 21 | Монгол ардын дуунууд | Ботго |
| 22 | Монгол ардын дуунууд | Гарын арван хуруу |
| 23 | Монгол ардын дуунууд | Борооны үүл |
| 24 | Монгол ардын дуунууд | Эрүү цагаан болжмор |
| 25 | Монгол ардын дуунууд | Аргагүй амраг |
| 26 | Монгол ардын дуунууд | Сэтгэлийн уул |
| 27 | Монгол ардын дуунууд | Тахиан зандан уул |
| 28 | Монгол ардын дуунууд | Эхийн ач |
| 29 | Монгол ардын дуунууд | Самартай мод |
| 30 | Монгол ардын дуунууд | Янгир зоотой шарга |
| 31 | Монгол ардын дуунууд | Кондойн гол |
| 32 | Монгол ардын дуунууд | Хандмаа |
| 33 | Монгол ардын дуунууд | Ганди мод |
| 34 | Монгол ардын дуунууд | Өөрийн нутаг |
| 35 | Монгол ардын дуунууд | Нуур амат шаазгай |
| 36 | Монгол ардын дуунууд | Улзын гол |
| 37 | Монгол ардын дуунууд | Цоохор морь |
| 38 | Гадаад дуунууд | Говот |
| 39 | Гадаад дуунууд | Юуны төлөө би амьдрах вэ? (Что мне жить и тужить) |
| 40 | Гадаад дуунууд | Волга мөрөн (Волга реченька) |
| 41 | Гадаад дуунууд | Хоёр хайтан (Две ласточки) |
| 42 | Гадаад дуунууд | Замд (Дорожная) |
| 43 | Гадаад дуунууд | Ромын корсар (Римский корсар) |
| 44 | Гадаад дуунууд | Цасан охин (Ария снегурочки) |
| 45 | Гадаад дуунууд | Мусоргскийн худалдааны талбай (Мусоргский сорчинская ярмарка) |
| 46 | Гадаад дуунууд | Цыган аялгуу (Цыгане страсть) |
| 47 | Солонгос дуунууд | Но дыль чан бион |
| 48 | Солонгос дуунууд | Ариран |
| 49 | Солонгос дуунууд | Паль чан гио |
| 50 | Солонгос дуунууд | Яксан тон дээ |
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ https://www.montsame.mn/mn/read/193675
- ↑ https://news.mn/r/763695/
- ↑ https://www.polit.mn/a/67301
- ↑ https://www.polit.mn/a/67301
- ↑ https://www.zindaa.mn/2sad
- ↑ https://www.montsame.mn/mn/read/193675
- ↑ https://news.mn/r/2737557/
- ↑ http://ulaanbaatar.todmagnai.mn/n/i3
- ↑ https://www.zogii.mn/post/7600712