Диод
Диод нь цэнэг зөөгчийн урсгалын чиглэлийг хязгаарлагч элемент юм. Үндсэндээ диод нь цахилгаан гүйдлийг нэг чигт дамжуулж, нөгөө чиглэлд хааж өгдөг.
Диодыг цахиур, германи гэх мэт хагас дамжуулагч материалаар хийдэг.
1919 онд Вильяи Хэнри Эклес "diode" гэдэг үгийг грекийн "di"(хоёр гэсэн утгатай үг) болон "ode"(зам гэсэн утгатай үг) гэсэн 2 үгийн үндсээс гаргасан байна.
Зориулалтаар нь диодыг
- шулуутгах диод,
- тогтворжуулагч диод(түшиц диод-stabilitron-zener diode)
- гэрлийн диод (гэрэл цацруулагч - LED)
- фото диод (гэрлээр удирдагдах)
- хонгил диод (tunnel)
- 4 үет түлхүүр диод (SCR)
- Шоткийн диод
- багтаамжийн диод
гэж ангилдаг
Хийсэн материалаас шалтгаалан диод нь 0,7(цахиур) эсвэл 0,3(германи) вольт-д нээгдэж гүйдэл урсаж эхэлнэ. Түүн дээр унаж буй хүчдэл дээрх утгаас бага байх тохиолдолд гүйдэл урсахгүй гэсэн үг юм. Үүнийг диодны вольт-амперийн характеристикаас шууд харж болно. Диод нь мөн таны гар утасны дэлгэц товчлуурын доор байрладаг ба үүнийг нь гар утасны засварчид сольж төрөл бүрийн өнгөөр утсаа чимдэг байна
Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Яагаад зөвхөн нэг талаараа цахилгаан гүйдлийг дамжуулдаг юм бэ?