Jump to content

Доминик Марох

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хөлбөмбөг
Хөлбөмбөг
Доминик Марох
Ерөнхий мэдээлэл
Мэндэлсэн 1987 оны 3 сарын 4
Баруун Герман, Нюртинген
Иргэншил Словений далбаа Словени
Германы далбаа Герман
Өндөр 186 см
Жин 80 кг
Байрлал хамгаалагч
Багийн мэдээлэл
Баг Германы далбаа Кёльн
Дугаар 5
Тоглогчийн замнал
Залуучуудын багууд
?—2000 Германы далбаа Неккартайльфинген
2000—2006 Германы далбаа Ройтлинген
Багийн замнал*
2006—2008 Германы далбаа Ройтлинген 13 (1)
2008—2012 Германы далбаа Нюрнберг 78 (3)
2012— Германы далбаа Кёльн 66 (2)
Шигшээ**
2012— Словений далбаа Словени 5 (0)

* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2014 оны 8 сарын 29-нд шинэчлэв.

** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол)
2013 оны 8 сарын 15-нд шинэчлэв.

Доминик Марох (Герман: Dominic Maroh; 1987 оны гуравдугаар сарын 4, Нюртинген) — Словенийн хөлбөмбөгчин, «Кёльн» болон Словенийн шигшээн хамгаалагч.

2008 оны зургадугаар сарын 21-нд «Ройтлингенээс» «Нюрнбергийн» II багт элссэн. «Нюрнбергийн» анхны тоглолтоо 2008 оны арваннэгдүгээр сарын 7-нд «Франкфуртийн» эсрэг хийсэн бол анхны бөмбөгөө 2008 оны арваннэгдүгээр сарын 23-нд «Гройтер Фюртийн» эсрэг шигтгэсэн ажээ.[1] Бундеслигийн дебют тоглолтоо 2009 оны наймдугаар сарын 8-нд «Шалькегийн» эсрэг хийсэн түүхтэй. «Кёльн» түүнийг 2012 оны зургадугаар сарын 8-нд хоёр жилийн гэрээгээр элсүүлсэн.[2]

Германы шигшээд багтахаар зорьсон ч бүтэлгүйтсэн тул Словенийн шигшээд тоглох хүсэлтээ хоёр дахь удаагаа буюу 2012 онд гаргасанаар наймдугаар сарын 15-нд Румыны эсрэг дебют тоглолтоо сэлгээнээс хийж байлаа.

  1. "Spielstatistik 1. FC Nürnberg - SpVgg Greuther Fürth 2:1 (0:1)" (герман хэлээр). fussballdaten.de. Эх хувилбараас архивласан: 2011-12-23. Татаж авсан: 2010-07-15.
  2. "Dominic Maroh moves from Nuremburg to Cologne" (German хэлээр). 1. FC Köln. 8 June 2012. Эх хувилбараас архивласан: 30 Аравдугаар сар 2012. Татаж авсан: 29 July 2012.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
Хөлбөмбөг

Энэ Словений хөлбөмбөгчиний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.