Энтони Ужа

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Хөлбөмбөг
Энтони Уджа
Anthony Ujah 2011.jpg
Ерөнхий мэдээлэл
Мэндэлсэн 1990 оны 10 сарын 14
Нигери, Угбоколо
Иргэншил Далбаа Нигери Нигери
Өндөр 183 см
Байрлал довтлогч
Багийн мэдээлэл
Баг Германы далбаа Вердер
Дугаар 21
Тоглогчийн замнал
Багийн замнал*
2005—2007 Далбаа Нигери Кано Пилларс 35 (18)
2008—2009 Далбаа Нигери Вэрри Вулвз 22 (13)
2010—2011 Норвегийн далбаа Лиллестрём 36 (27)
2011—2013 Германы далбаа Майнц 05 12 (2)
2012  Германы далбаа Кёльн 28 (13)
2013—2015 Германы далбаа Кёльн 66 (21)
2015—одоо Германы далбаа Вердер 0 (0)
Шигшээ**
2013—одоо Далбаа Нигери Нигери 4 (0)

* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2015 оны 5 сарын 21-нд шинэчлэв.

** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол)
2013 оны 7 сарын 29-нд шинэчлэв.

Энтони Ужа (англ. Anthony Ujah; 1990 оны аравдугаар сарын 14, Угбоколо) — Нигерийн хөлбөмбөгчин, Германы «Вердер» болон Нигерийн шигшээн довтлогч.

Замнал[засварлах | edit source]

2011 оны нэгдүгээр сар, Английн III лигийн «Суиндон Таун», «Саутхемптон» багуудын саналаас татгалзсан Ужа наймааны цонх хаагдах өдөр Испанийн Ла лигийн «Реал Мальорка» багийн саналыг татгалзаад Норвегийн «Лиллестрём» багийн саналыг зөвшөөрчээ.[1] Чингээд 2011 оны гуравдугаар сарын 3-нд улирлын анхны тоглолтондоо «Стабекийн» эсрэг (7:0) дөрвөн гоол оруулжээ.[2] Улирлын төгсгөлд 42 гараанд 32 гоолдон Данийн «Кобенхавн», «Брённбю» зэрэг олон багийн саналд дарагдсан түүнийг Германы «Майнц 05» олзуурхан хоёр улирлын гэрээ байгуулж амжжээ.[3] «Майнц» төдий л идээшээгүй Ужаг 2012 оны зун «Кёльнд» зээлэв.[4] 2012/2013 болон 2013/2014 онд багаа чирсээр Бундеслигт дэвшүүлсэн гавяатан бол чадварлаг довтлогч Ужа байлаа. Тэр энэ хугацаанд «Кёльний» 68 тоглолтонд 24 бөмбөг айлын хаалганд хийснээр 2014/2015 онд дээд лигт багийн гол ачааг нэр төртэй үүрэх болов. «Вердер» 2015 оны тавдугаар сарын 5-нд Ужаг дөрвөн жилийн гэрээгээр элсүүлсэнээ мэдэгдэв.[5][6]

2013 онд Нигерийн шигшээ Холбоодын цомд түүнийг оролцуулахаар шийджээ.[7]

Лавлах холбоос[засварлах | edit source]

  1. Ujah kan bli solgt i dag (Norwegian).[үхмэл линк]
  2. Stabæk - Lillestrøm. fotball.no (20 March 2011). 9 September 2012-д хандсан.
  3. Mainz 05 Signs Anthony Ujah From Lillestrom. SBNation.com (28 June 2011). 9 September 2012-д хандсан.
  4. Okeleji, Oluwashina (31 August 2011). Nigerian Anthony Ujah joins Cologne on loan from Mainz. BBC News. 9 September 2012-д хандсан.
  5. Werder sign Ujah on four year deal. werder.de (5 May 2015).
  6. Werder holt Ujah als Selke-Nachfolger. dfb.de (5 May 2015).
  7. Nigeria to take new-look squad to Confederations Cup. BBC Sport (9 June 2013). 10 June 2013-д хандсан.

Гадны холбоос[засварлах | edit source]


Загвар:2013 оны Холбоодын цомд Нигерийн хөлбөмбөгийн шигшээ