Дорлигийн Дагва

Дорлигийн Дагва
Бүтэн нэрДорлигийн Дагва
Төрсөн он1916 он
Төрсөн газарөнөөгийнхөөр Монгол,
Завхан, Цэцэн-Уул
Улс оронМонгол Монгол (БНМАУ)
Ажил үйлбагш

Дорлигийн Дагва (1916–?) — Монголын багш байв.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Дорлигийн Дагва 1916 онд өнөөгийнхөөр хэлвэл Монгол улсын Завхан аймгийн Цэцэн-Уул сумын нутаг Галуутайн Хөх ам гэдэг төржээ. Хошууны зангиар монгол үсэг заалгаж Барчин (Түдэвтэй) сумын туслах бичиг бичээчээр ажиллаж эхэлсэн. Соёлын довтолгооны багш байснаа 1932-1934 онд Улиастайн аж ахуйн сургуулийг дүүргээд 1934-1937 онд Улаанбаатарын багш нарыг бэлтгэх сургуульд суралцан төгсчээ.

Дорлигийн Дагва 1937-1976 оны хооронд Завхан аймгийн Түдэвтэй, Жавхлант, Цэцэн-Уул, Идэр сум, аймгийн төв Улиастайн дунд сургуулиудад багшлан ажилласнаас 23 жилийг хичээлийн эрхлэгч, захирал болон удирдах ажил хийжээ.

Шагнал[засварлах | кодоор засварлах]